БИ ФИТНЕС МОДЕЛ БАС ЭЭЖ

Энэ бол миний төрсний дараа хэвийн жиндээ хүрдэг энгийн аргууд

Фитнес модел мисс дасгалжуулагч, ходоодны  эрүүл мэндийн зөвлөх Б.Хулан зөвлөж байна.

1. Хэвлийн далд булчинг ажиллуулах 

Хүүхдээ өлгийдөн авсан яг тэр цаг үеэс хэвлийн далд булчингийн дасгал хийж эхлээрэй. Хүүхдээ хөхүүлж байхдаа, 00-д сууж байхдаа, шүдээ угааж байхдаа гэх мэт хэзээ ч хаана ч хийж болно. 

Ингэхдээ хамраараа амьсгал аваад хэвлийгээ урагш түрнэ. Амьсгалаа амаараа гаргаж хэвлийг татаж чангална. Үүнийг маш удаанаар нэг хийхдээ 10 удаа өдөр бүр хийж хэвшээрэй.

2. Амьсгал түгжих хэвлийн дасгал 

Өглөө босоод өлөн дээрээ хэвлийн вакуум дасгал хийж гүйцэтгээрэй. Ингэхдээ амьсгалаа түгжиж 20-30 секунд барина. Хэвлийгээ нуруутайгаа нийлүүлэх гэж байгаа мэт сорж амьсгалаа түгжинэ. Нэг удаа хийхдээ 20 секунд барина. Дараа нь бага багаар хугацаагаа нэмээрэй.

3. 80/20 хувийн дүрэм

80 хувьд нь эрүүл хоол хүнснээс өөрийн бие махбодид тохирох хүнсээ сонгож хэрэглэнэ. Ээж бүрийн биеийн онцлог янз бүр учир өөрт болон хүүхдийн гэдэс хямрахааргүй эрүүл органик хүнс сонгож хэрэглээрэй. Хөхүүл ээжүүд хоол сойж биш зөвхөн шим тэжээл болохуйц хүнснээс түүхий эдээ биедээ авна. Ингэснээр махбодийн даавар алдагдахгүй. Эрүүл мэнд чухал гэдгийг анхаараарай. Харин элдэв чихэр, цагаан гурил ихтэй хүнснээс 80 хувьд нь татгалзаарай.  

4. Хуурай сойтог ашиглах 

Өглөө босоод өлөн дээрээ хуурай сойтгоор хөлнөөс эхлэн тойрог байдлаар бүх биеэ зөөлөн сойтогдоорой. Энэ нь ээжүүдийн тунгалагийн системийг идэвхижүүлэхэд тустай. Мөн арьсыг сэргээж сайн нөлөө үзүүлэхээс гадна биеийг хоргүйжүүлэх эерэг нөлөөтэй.

5. Аарцаг хэвлийн дасгал 

Аарцаг хэвлийн дасгалыг эхний 3-6 сар хүртэл өдөр бүр сайн гүйцэтгэнэ. Ядрахааргүй хөнгөн дасгалуудыг хийж эхлээрэй. 

6. Яарах хэрэггүй

10 сар хүүхдээ тээж төрүүлсэн бие махбод амрах эрхтэй. Маш том давааны ард гарсан тул бие болон сэтгэл санаагаа хайрлаарай. Хурдан хугацаанд жингээ хасна гэж яарах хэрэггүй. Хэвийн жиндээ хүртэл  нэг жилийн хугацааг өөртөө олгоорой. 

7. Халуун цай

Чихэрлэг жүүс, ундаанаас илүү бүлээн ус, сайхан халуун цай, шөл уугаарай. 

 8. Явган алхах

Хүүхдээ салхилуулж байх үедээ явган алхаж цэвэр агаар амьсгалах нь бие болон сэтгэл санаа тайван байхад маш их тустай.

9. Сайн унтаж амрах 

Би ойлгож байна аа. Ээж болсны дараа унтаж амрах үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ өдөрт нэгээс хоёр цагийг хүүхэдтэйгээ хамт унтаж амарч байгаарай. 

10. Их зүйл бүү бод 

Шинэхэн ээжүүд маань санаа зовомтгой байдаг учир энэ нь улам өөрийг нь стресстүүлж эрүүлээр жингээ хасахад ихээхэн саад болдог. Эрүүл саруул хүүхдээ хараад баяр баясгалантай байж санаагаа бага чилээгээрэй. 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022