Хүүгээ, охиноо том ах, том эгч болоход нь хэрхэн бэлдэх вэ?

Саяхан л бүхний анхаарлын төвд байж, хайр халамжаар бөөцийлүүлэн байсан бяцхан хүү, охин тань удахгүй дүүтэй болох гэж байна уу? Дүүтэй болно гэхээр нэг л дасч өгөхгүй, үе үе эмзэгхэн болж, муухай аашилж байна уу? Учир нь түүнд айдсын мэдрэмж төрж байгаа болохоор л тэр шүү дээ. Тиймээс хүү, охиноо том ах, эгч болоход нь хэрхэн бэлдэх тухай дараах зөвлөгөөнүүдийг уншаад үзээрэй. 

  1. Хамтдаа тоглох

Хүүхэлдэй эсвэл хамгийн дуртай чихмэл тоглоомоор нь хамтдаа тоглож байгаарай. Хүсвэл хүүхэлдэйг нь өлгийдөж, удахгүй нялх дүүг нь төрөхөөр бас ингэж халамжлах шаардлагатай гэдгийг үйлдлээрээ үзүүлж, ойлгуулаарай. 

  1. Том ах, эгчийн тухай ном уншиж өгөөрэй

Хүүхэд төсөөлөн бодохдоо маш сайн учир номоор дамжуулж аливаа зүйлийг ойлгуулах нь маш үр дүнтэй байдаг. Тиймээс том ах, эгч болсон тухай сонирхолтой ном ушиж өгч, сэтгэлдээ өөрийгөө том болсноор төсөөлөх боломжийг олгоорой. 

  1. Долоо хоног бүр хамтдаа зураг авахуулаарай.

Та жирэмсний зурагаа долоо хоног бүр авдаг уу? Хэрэв тийм бол зургандаа хүү, охиноо ч бас хамтдаа багтаагаарай. Өдрөөс өдөрт ээжийнхээ гэдсэнд томорч буй дүүгээ догдлон хүлээх нь лавтай. 

  1. Өөрт нь хамаатуулж ярьж байгаарай.

Жирэмсэн байх үеэсээ эхлээд л нь дүүг нь хамаатуулж ярьж байгаарай. Жишээ нь “миний охины дүү нь хэнтэй адилхан байгаа бол доо…”, “ээжийнх нь гэдсэнд миний хүүгийн дүү байгаа шүү дээ” гэх мэтээр өөрт нь хамаатуулж ярьвал тэд дуртай байх болно. 

  1. Анх уулзуулахдаа анхаараарай. 

Төрсний дараа эмнэлэгт очих үед эсвэл ээжийг нь эмнэлгнээс гахах үед аав ээжийнх нь хэн нэгэн дүүг нь тэврэхээс илүүтэй орон дээр байх үед томтойгоо хамт очиж дүүтэй нь уулзуулаарай. Учир нь анхны сэтгэгдэл чухал байдаг учраас, аав ээжийнх нь хэн нэгэн дүүг нь тэвэрсэн байдалтай харвал шууд л харамлах сэтгэл төрж, уйлж зөрүүдэлж магадгүй юм. 

  1. Бэлэг өгч баярлуулаарай 

Ах, эгч болно гэдэг амьдралд тохиолдох баярт мөч гэдгийг сануулж хүү, охиндоо баяр хүргэж бэлэг бэлэглээрэй. Тэд баярлахын зэрэгцээ хариуцлагаа илүү  ухамсарлах болно. 

  1. Чанартай 20 минут

Нялх хүүхдээ хараад хичнээн завгүй байсан ч өдөрт дор хаяж 20 минутыг ах, эгчид нь зарцуулж байгаарай. Үүнд юу ч байсан болно. Хамтдаа тоглох, зураг зураг, ном уншиж өгөх, салхинд гарах гэх мэт. Ээж, аав минь надад ч бас адилхан хайртай юм байна гэдгийг мэдрээд тэд дүүгээ улам их хайрлах болно. 

  1. Хайртай гэж аль болох олон хэлж байгаарай.  

Аав ээж нь чамдаа хайртай шүү гэдэг үгийг аль болох олон удаа хэлж байгаарай. Хайртай гэж хэлээд үнсэх, чангаар тэврэхээс илүү тайтгарал гэж үгүй. Уйлж, зөрүүдэлж байгаа ах, эгчийг нь “одоо чи том болчихсон шүү дээ” гэж зэмлэхээс илүүтэй өвдөглөж суугаад, хүүхдийнхээ нүд рүү харж байгаад “хайртай шүү чамдаа” гэж хэлээд хамтдаа ярилцаж байгаарай. 

  1. Тусламж хүсээд талархал илэрхийл. 

Миний хүү, охин дүүдээ живх аваад ирээрэй. Ээж, аавдаа тусалдаг сайн хүүхэд шүү. Чамдаа маш их баярлалаа. Чи минь байхгүй байсан бол ээж нь яах байсан бол доо… гэх мэтээр түүний тусыг магтан, талархал илэрхийлж байгаарай. 

Гэр бүлд нь халуун дулаан уур амьсгал, аз жаргал хүсье! 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022