Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн шүд арчилгаа

  • Жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр шүдний өвчлөл, зовиур нэмэгддэг. Учир нь жирэмсэн үед ойр ойрхон, бага багаар хооллох шаардлага гардагтай холбоотой. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд амттан гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэгтэй холбоотой шүд цооролт буюу амны хөндийн өвчлөл нэмэгддэг байна. Энэ үед амны хөндийн өөрөө өөрийгөө цэвэрлэх процесс алдагддаг.
  • Жирэмсэн үед шүдээ үзүүлж болохгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Харин шүдээ үзүүлэх явцад хэрэглэх эм тарианы нөлөө жирэмсэн ээжийн болон ургийн хөгжилд эрсдэл үүсч магадгүй учраас үүнийг бодолцох хэрэгтэй гэсэн үг. Иймд гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн сахилга бат хамгийн чухал юм.
  • Жирэмсэн үедээ шүдний эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай бол жирэмсний дунд саруудад эмчилгээ хийлгэх боломжтой. Шүдний эмчид урьдчилан үзүүлж, өөрт тохирсон зөвлөгөө мэдээллийг аваарай.
  • Та жирэмслэхээсээ өмнө амны хөндийн болон бусад эрүүл мэндийн асуудлаа шийдэх нь дараагийн эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг юм.
  • Амны хөндийн хүчил, шүлтлэг орчинг тэнцвэржүүлж хоол идсэний дараа шүдээ цэвэрлэх эсвэл шүдээ угаах боломжгүй байвал цэвэр ус ууж амны хөндийн орчныг тэнцвэржүүлээрэй.  
  • Өглөө амнаас эвгүй үнэр гарах нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ мэдэгдэхүйц хурц эвгүй үнэр үнэртэж байвал гэдэс дотор эрхтэний асуудалтай байж магадгүй. Хэрэв цоорхой шүд, үрэвсэлтэй буйл байхгүй хэрнээ амнаас эвгүй үнэр гарч байвал нарийн мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.  
  • Шүд угааж байх явцад буйлнаас цус гарах ёсгүй. Энэ нь үрэвсэлтэй байгааг илтгэж байна гэсэн үг. Амнаас эвгүй үнэр гарах нь үүнтэй холбоотой байж магадгүй.

Хүүхдийн шүд арчилгаа

  • Хүүхдийн шүдийг шүдэлсэн цагаас нь эхлэн буюу 6-8 сартайгаа эхлэн цэвэрлэх хэрэгтэй. Зориулалтын бинт, арчуураар усанд норгон арчина.
  • Араа цухуйж эхэлсэн цагаас сойз хэрэглэж эхлэх хэрэгтэй.
  • Эцэг эхчүүд хүүхдээ шүдэлсэн цагаас нь эхлэн 6-8 нас хүртэл шүд угаалтыг нь биечлэн хариуцах хэрэгтэй. Энэ нь хүүхэдээ шүдийг нь сайэ угааж өгөх, шүд угаах дадал хэвшлийг хамтран хэрэгжүүлнэ гэсэн үг.
  • Цаашид хүүхдийг 8-10 нас хүртэл 70 хувьд нь эцэг эхчүүд шүд угаалтад нь оролцоотой байх хэрэгтэй. Учир нь энэ насанд хүүхдийн гарны булчин хөгжиж, өөрөө бие даан нарийн угаалтыг хийх чадамжид суралцдаг: 10 наснаас хойш хүүхэд өөрөө бие даан шүдээ угаах чадвартай болдог.
  • Хүүхдийн шүдний бүрэн арчилгаа гэдэг бол хүүхэд өөрөө нарийн хөдөлгөөн хийх чадамжтай болсон тэр цаг үеэс биеэ дааж өөрөө шүдээ сайн угааж эхэлдэг. Мөн шүдээ угаах нь яагаад чухал вэ гэдгийг ухамсарласан цагаасаа эхлэн шүдээ гүйцэт угаадаг.
  • Хүүхдийн чигчий хурууны хумсны толионы талтай тэнцэх оо хэрэглэнэ. Анхлан хүүхдийнхээ шүдийг угаахдаа хэвтүүлж угаах нь илүү үр дүнтэй байдаг.
  • Хүүхэд бага зэргийн оо залгих нь тийм ч аюултай биш. 
  • Хүүхдийн шүдийг угаахад ээж аав хоёр нэг баг болох ёстой. Нэг нь хүүхдийнхээ шүдийг хүчээр угаах гээд зүтгэдэг нөгөөх нь боль боль хүүхэд битгий зовоогоод бай гэх мэт эсрэг хандлагатай байх нь буруу. Энэ нь шүдээ угаахгүй байсан ч болох юм байна гэдэг ойлголтыг хүүхдэд өгдөг.
  • Нэгэнт шүдний эмнэлэгт хандахаас өөр аргагүй болсон бол эцэг эхчүүд өөрсдөө эмчдээ итгэл үнэмшилтэй болсон цагтаа хүүхдээ дагуулж ирэх хэрэгтэй. Үгүй бол хүүхэд чинь ч эмчид итгэл үнэмшил төрөхгүй. Эмчилгээ хийлгэхэд төвөгтэй болдог.
  • Хүүхдийнхээ шүдийг улирал тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулж хэвших хэрэгтэй. Шүдийг өвдөж, цоорсон хойно нь үзүүлэх биш урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

1 Сэтгэгдэл

  • Avatar
    Posted 10 сар 7, 2021 2:21 pm 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    Mundag emch shu.Ajliin amjilt

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022