Хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах болсныг илтгэх 7 дохио

Юуны өмнө хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах нь танаас их тэвчээр шаардана гэдгийг өөртөө болон хүүхэддээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Хүүхдээ хэн нэгний шахалтаар эсвэл тогтсон цаг хугацаанд хөтөвчинд суулгаж сургахаас илүүтэй ажиглах нь хамгийн чухал. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүүхдийг 18 сар хүрэхээс өмнө буюу 1 ой 6 сартайгаас нь өмнө хөтөвчинд суулгах бэлтгэл, сургуулилтыг эхлэх нь тохиромжтой гэж үздэг байна.  Дараах 7 дохио таны хүүхдийг хөтөвчинд сууж сурах цаг болсныг илтгэнэ. Хамгийн гол нь хүүхэд хөтөвчинд сууж сурах тогтсон нас, цаг үе гэж байхгүй. Хүүхэд бүрийн хөгжил, хөтөвчинд сууж сурах хугацаа өөр өөр байж болно гэдгийг санаарай.

  • Хүүхэд тань илүү бие даасан байдлыг эрхэмлэж буй нь хамгийн эхний дохио юм. Энэ үед нь өөрт нь таалагдсан хөтөвч авч өгөөрэй. Хөтөвчин дээр сууж үзэж, юу вэ гэж сонирхон асуух зэрэг нь таны хүүхэд хөтөвч хэрэглэх цаг болсны ерөнхий дохио юм.
  • Хүүхэд таны үгийн утгыг сайн ойлгож, өөрийгөө илэрхийлдэг болсон цагт хөтөвч хэрэглэж болно. Жишээ нь “баба…шээе, пүү пүү” гэх мэт үгийг ойлгож, өөрөө хэлж чаддаг болсон байх үе юм. Энэ үед хүүхэд тань живх нь дүүрсэн эсвэл бохир болсон үед өөрт тухгүй таагүй санагдсанаа мэдэрмэгцээ хөтөвчинд суухыг илүүд үзэж байгааг илтгэж байгаа хэрэг юм.
  • Хүүхэд тань хүндээр бие засах эсвэл шээх мэдрэмжээ ялгаж ойлгодог болсон байх. Тиймээс хүүхдэд энэ мэдрэмжийг нь ялгаж ойлгуулахын тулд багаас нь баасан бол пүү пүү, шээсэн бол чишш…, чишш…, гэх мэт онцгой үгийг хэрэглэж хэвшээрэй. Хүүхэд яваандаа өөрийгөө тухайн үгээр илэрхийлдэг болно. Хүүхэд тэрхүү үгсээр дамжуулан өөрийгөө илэрхийлж эхлэх нь хөтөвчинд суух болсныг илтгэх нэг дохио юм.  
  • Хүүхэд тань таны энгийн үйл хөдлөлийг дуурайж хийх сонирхолтой байх. Ялангуяа ариун цэврийн өрөөг урьд өмнөхөөсөө илүү сонирхох нь хөтөвчинд суух цаг болсны дохио байж болно.
  • Хүүхдийн тань живх удаан хугацаагаар буюу дор хаяж хоёр цаг орчим хуурай байх.
  • Хүүхэд тань өөрөө бие даан хөтөвчин дээр сууж чаддаг байх. Мөн шээх болон хүндээр бие засах хүртэлээ хангалттай удаан сууж чадаж байх нь чухал.
  • Хүүхэд тань өөрөө живх болон өмд, дотуур өмдөө тайлж чаддаг болсон байх.

Эдгээр шинж хүүхдэд тань ажиглагдаж байвал хүүхэд тань хөтөвчинд сууж сурах цаг болжээ гэсэн үг. Бидний өдөр тутамдаа хийдэг энгийн бяцхан үйлдэл ч хүүхдэд маш том даваа байдаг. Бяцхан үрс минь бүхнийг анх удаа хийж сурч байгаа учраас олон удаагийн дасгал сургуулилт хэрэгтэй гэдгийг үргэлж санаарай. Дараагийн нийтлэлээрээ хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах зөвлөгөөг үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022