Hellobaby апп-ийг сонгох 8 шалтгаан

Ухаалаг зуршил бүртгэгч таны цаг завыг хэмнэнэ

Дөнгөж ихрүүдээ төрүүлээд удаагүй байхдаа би хэнийг нь хэзээ угжсан билээ, аль охиноо хэзээ хөхүүлсэн билээ гэдгээ мартахгүйн тулд дэвтэр дээр бичиж тэмдэглэл хөтөлдөг байж билээ. Төрсний дараа мартамхай болдгийг ч хэлэх үү бичиж тэмдэглэхгүй л бол хэзээ яасан гэдгээ үргэлж мартдаг байсан. Заримдаа өнөөх дэвтэрээ хаана тавьсанаа мартчихаад бөөн эрэл сурал болно гээч. Харин одоо бол Hellobaby апп-даа л хамаг асуудлаа даатгачихад болох юм билээ. Апп дотор хүүхдийн зуршил бүртгэгчтэй бөгөөд ээж аавуудын хувьд ухаалаг туслахтай боллоо л гэсэн үг. Ухаалаг туслахынхаа ачаар хүүхдийнхээ нойр, хоол, баас, шээс, өсөлт хөгжлийг нь хүртэл бүртгэх боломжтой.

Эх хүүхдийн эрүүл мэндийн мастерклассууд

“Hellobaby” аппликейшнээ нээгээд л Монголын шилдэг эмч мэргэжилтнүүдийн боловсруулсан зөвлөгөө хичээлүүдийг үзэх боломжтой гээд боддоо. Ялангуяа анхлан төрөгч ээжүүд, шинэхэн аавууд эдгээр хичээлүүдийг үзээд олон олон асуултдаа хариулт авах боломжтой болно гэсэн үг. Үүнд нярайн асаргаа, дархлаа дэмжих аргууд, хөхөөр хооллолт, хүүхдийн нойр, зонхилон тохиолдох өвчин эмгэгүүд, хүүхдийн яаралтай тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай зөвлөгөө мэдээллүүдийг авах боломжтой.

7 хоног тутмын хөгжлийн дэлгэрэнгүй

Жирэмсэн үедээ Hellobaby хөтөч аппликейшнээ ашиглаж байхдаа төрснийхөө дараа ч бас үргэлжлүүлээд хэрэглэдэг бол мөн гоё оо гэж боддог байж билээ. Надтай адил бас олон ээжүүд ингэж боддог байсан байх. Бидний хүсэл бодитоор биелжээ. Одоо бүгдээрээ долоо хоног тутам бяцхан үрийнхээ өсөлт хөгжлийн дэлгэрэнгүйг хоёр нас хүртэл нь долоо хоног бүр хэрэгтэй мэдээллүүдээ авах боломжтой болох нь ээ. Хүүхэд маань хэвийн жинтэй байгаа болов уу, өсөлт хөгжил нь хэвийн болов уу гэж санаа зовж хэн нэгнээс асууж, бусдын хүүхэдтэй харьцуулах шаардлагагүй аппликейшнээ ашиглахад л энэ бүх асуултынхаа хариултыг авах боломжтой болжээ.

Дижитал “ягаан дэвтэр”

Хүүхдийнхээ вакциныг хийлгэх эсвэл эмчид үзүүлэх бүртээ өнөөх ягаан дэвтэрээ орхичихоод эмч хэзээ хэрхэн ямар эмчид үзүүлж, ямар эмчилгээ бичүүлсэн тухай асуух үед ээж аавууд бид бие бие рүүгээ хараад юу билээ гэж санах гэж хичээх үе олон тохиолддог. Тэгвэл апп дээрх дижитал “ягаан дэвтэр”-тэй байхад дахиж ийм асуудалд санаа зовох хэрэггүй болно гэсэн үг. Хүүхдийнхээ эмчид үзүүлсэн байдал, өвний шинж тэмдэг, онош, эмчилгээ зэргийг дижитал дэвтэртээ бүртгэснээр таны хүүхдийн эмчилгээний цахим түүх үүсч байна гэсэн үг юм.

Хүүхдийн түлхүүр хөгжлийн үе шатыг хянах хэсэг

Заримдаа ээж аавууд бид цахим сүлжээн дээрх ойролцоо төрсөн хүүхэдтэй аав ээжийн групп дээрээс “манай хүүхэд мөлхөж, сууж сурахгүй байна. Ойролцоо төрсөн хүүхдүүд яаж байна” гэх мэт асуултууд нийтлэг асууж харагддаг. Тэр бүрт өөрийнхөө хүүхдийг бусдын хүүхэдтэй харьцуулж санаа зовних тохиолдол цөөнгүй. Тэгвэл Hellobaby апп дээр хүүхдийн бие махбод, сэтгэц оюун, хэл яриа, нийгэмшихүйн дөрвөн талбарт хүүхдийнхээ хөгжлийг хянах хэсэгтэй. Та асуумжуудыг бөглөж өөрийнхөө хүүхдийг үнэлснээр хүүхдийнхээ хөгжлийг хэн нэгний хүүхэдтэй харьцуулахгүйгээр бодит мэдээллийн тусламжтайгаар хянах боломжтой болж байна гэсэн үг юм. Эдгээр асуумжууд нь эмч, мэргэжилтнүүдээр хянагдсан гэдэг нь хамгийн чухал юм.

Чухал 1000 хоног

Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног хамгийн чухал гэж та хаа нэгтэйгээс сонсож байсан л байх. Гэхдээ чухал гэдгийг нь мэдэж байгаа ч эцэг эхчүүд бид эдгээр өдөр хоногуудад юу хийж, хэрхэн анхаарах ёстой вэ гэдгээ мэддэггүй шүү дээ. Тэгвэл аппликейшний яг энэ хэсэгт хүүхэд эхийнхээ хэвлийд бүрэлдэх мөчөөс 2 нас хүртэлх 1000 хоногт хүүхэдтэйгээ хамт хийх чухал алхамуудыг эцэг эхчүүдэд зөвлөх юм. Өдөр бүр өөр өөр алхамтай. Алхам бүрийг хэрэгжүүлснээр та хүүхдийнхээ амьдралын анхны 1000 хоногийг улам их утга учиртай болгоно гэсэн үг юм.

Эмнэлэг үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээлэл

Хүүхэд өвдөх үед яарч сандарсан эцэг эхчүүдийн хувьд эмнэлэг үйлчилгээний газрыг хайж, сонгож олно гэдэг толгойны өвчин болдог. Тэгвэл хүүхдэд тусламж үзүүлэх боломжтой эмнэлэг үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээллүүдийг аппликейшнд багтаажээ. Яарч сандарсан үедээ энэ хэсгээс шаардлагатай газрынхаа холбоо барих дугаарыг хараад асууж лавлаад очиход болно гэсэн үг.

Мэргэжилтнээр батагаажсан 300+ зөвлөгөө, мэдээлэл

Хүүхдийн эмчээр суралцаж буй найз маань Hellobaby аппликейшний эмч нарын зөвлөлийн багийг хараад “хөөх танай зөвлөх эмч нарын баг үнэхээр шилдэг эмч нараас бүрджээ” гэж хэлж билээ. Тиймээс шилдэг эмч мэргжилтнүүдийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн зөвлөгөө мэдээллүүдийг Hellobaby аппликейшнээс нэг дор  авах боломжтой болж байна гэсэн үг юм. Миний хувьд ч бас аппликейшний нээлт болох өдөр буюу 2021 оны 10 сарын 23-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна.    

Аппликейшнийхээ нээлтийг тохиолдуулан Hellobaby-ийн үнэнч хэрэглэгч нартаа зориулан 1 жилийн гишүүнчлэлийн эрх авсан эхний 1000 хэрэглэгчид 44 анги бүхий нярайн цогц видео хичээлийг бэлэглэнэ. Нээлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай.

Hellobaby хүүхэд хөгжлийн аппликейшний цахим нээлт

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022