6 сартай хүүхдийн нойрны тасалдал гэж юу вэ?

Хүүхдийнхээ нойрны үйл явцыг мөшгих нь шинэ ээж нарын хувьд томоохон асуудал байдаг. Энэ долоо хоногт хүүхэд тань бүтэн нэг цагаар илүү унтдаг болсон уу, аль эсвэл өмнөх сарын адил ойр ойрхон сэрсээр л байна уу?

Зургаан сартай хүүхдэд нойрны тасалдал болдог уу?

Хэдийгээр ихэвчлэн хүүхдийн дөрвөн сартайд нойрны тасалдал болдог боловч мөн зургаан сартайд нь тохиолдож болно. Мөн найм болон 12 сартайд нойрны тасалдал тохиолддог. Учир нь энэ үеүдэд таны хүүхдийн ертөнц илүү олон зүйлийг танин мэдэж байгаатай холбоотой юм. Хүүхдийн амьдралын эхний нэг жилд өсөлт нь маш хурдацтай явагдаж байдаг бөгөөд зургаан сартайдаа шинэ зүйл сурах чадвар нь улам их нэмэгдэж, мөн янз бүрийн дуу авиа гаргаж шулганаж эхэлдэг. Тиймээс энэ үед хүүхдийн тархи илүү их дадлага сургуулилт хийх гээд завгүй ажиллаж байдаг.

6 сарын нойрны тасалдал гэж юу вэ?

6 сарын нойрны тасалдал гэдэг нь хүүхдийн нойрны гэнэтийн алдагдал юм. Жишээ нь хүүхэд энгийн оройны унтлагаараа унтаж гүн нойронд автсан хэрнээ  үе үе шалтгаангүйгээр сэрэхийг хэлнэ. Яг л урьдын адил тогтмол цагтаа хооллож, живх нь хуурай байгаа хэрнээ хүүхэд тань яагаад тавгүйтээд байгааг та гайхаж магадгүй юм.

Зургаан сар хүрсэн ихэнх хүүхдүүд шөнийн унтлагын үеэр найм хүртэлх цагаар унтах боломжтой болсон байдаг. Ялангуяа та хүүхдийнхээ унтах үеийн дадлыг тогтмол хэвшүүлж чадсан бол хүүхэд тань сэрэхгүйгээр найман цаг хангалттай унтана гэсэн үг юм. Энэ үед хүүхдээ унтаж байхад нь сэрээж хооллох шаардлагагүй байдаг. 

Зургаан сартай хүүхэд шөнө сэрээд хэсэг хугацааны дараа буцаад унтах нь энгийн зүйл юм.

6 сартай үеийн нойрны тасалдлын шалтгаан

Үүний шалтгаан нь янз бүр байж болно. Эдгээрээс дурьдвал:

Хүүхэд эргэж сурах – Ихэнх хүүхэд 5-6 сартай байхдаа эргэж хөрвөөж сурдаг. Энэ үедээ хүүхэд унтаж байхдаа тэрхүү сурсан шинэ эрдэмээ хэрэгжүүлэх боломжгүй болдог.

Шулганах- Хүүхэд тань энэ үеэс шинэ дуу авиа гаргаж сурдаг. Жишээ нь ба-ба-ба гэх мэт… гэхдээ үүнийг шөнө дунд хэрэгжүүлэх нь тохиромжтой биш гэдгийг хүүхэд ойлгохгүй нойрон дундаа оролдлого хийж болох юм.

Мөлхөх- Хүүхэд энэ үед мөлхөх оролдлогуудыг хийж, гэдсээрээ хэвтэн дасгал сургуулилт хийдэг. Энэ хүсэл тэмүүлэл нь түүнийг шөнийн цагаар ч тайван байлгахгүй байх тохиолдол бий.

Сууж эхлэх- Хүүхэд 6-7 сартай үеэсээ эхлэн суух оролдлогуудыг хийж байдаг. Зарим хүүхдүүд биеэ түлхэн суух байрлалд орохыг хичээдэг.

Салалтын түгшүүр- Төрсөн цагаас нь эхлэн хамт байсан хэн нэгэн нь түр хугацаанд эзгүй байх, хайртай хэн нэгэн нь байхгүй үед хүүхэд уйлагнах нь бий. Нийгмийн үйл явц ч бас нялх балчир гэлтгүй хүүхдэд нөлөөлдөг бөгөөд зургаан сар хүрсэн хүүхэд үүнийг илүү мэдрэг хүлээж авдаг байна.

Шүд ургаж эхлэх– Хүүхдийн шүд 6-12 сартайдаа эрчимтэй ургадаг. Шүд ургахдаа өвдөх, загатнах зэрэг таагүй мэдрэмж хүүхдэд төрүүлдэг тул үүнээс шалтгаалан шөнө унтахдаа уйлагнах нь бий.

6 сарын нойрны тасалдал хэр удаан үргэлжлэх вэ?

Азаар энэ үе хүүхдийн хөгжлийн бусад үе шатуудын нэгэн адил тийм ч удаан үргэлжлэхгүй. Нойрны саатал нь хүүхдийн хөгжлийн түр зуурын үе шат бөгөөд ихэвчлэн хоёр долоо хоног зарим тохиолдолд түүнээс их хугацаагаар үргэлжилж болно. Энэ үед хүүхэд шинэ чадварт суралцаж, түүнийгээ шөнө хэрэгжүүлэхэд тохиромжгүй үе юм байна гэдгээ ойлгодог болсон цагт хэвийн байдалд орно гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022