БИ ӨРХИЙН САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ БАС ЭЭЖ

Энэ бол миний баримталдаг зарчмууд

Гэр бүл судлаач мэргэжилтэй, 2 хүүхдийн ээж, Өрхийн төсвөө ухаалаг зарцуулцгаая онлайн сургагч багш, Би том ах боллоо хүүхдийн зурагт номын зохиогч М.Маргадын зөвлөмжийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тэрээр энэхүү зөвлөмжөөрөө дамжуулан одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан Цар тахал бидэнд юуг ойлгуулсан бэ? дэд сэдвийн хүрээнд дараах 10 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Эрүүл мэнд хамгийн чухал

Бидний хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд. Биднийг эрүүл байлгадаг 3 хүчин зүйлс бол: 1. Эрүүл хоол, 2. Чанартай нойр, 3. Дасгал хөдөлгөөн.

  1. Гэр бүлийн халуун дотно уур амьсгал юу юунаас илүү чухал

Гэр бүлийн гишүүдтэйгээ чанартай цаг гаргаж байх. Судалгаагаар зурагт асаалттай байх үед хүмүүс бие биедээ тавих анхаарал буурдаг байна. Тиймээс зурагт бага үзэж бодит харилцаагаа нэмэгдүүлье.

  1. Хадгаламж

Хүн бүрт эрсдэлийн хадгаламж заавал байх хэрэгтэй гэдгийг ухаарсан. (3-6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хадгалах).

  1. Санхүүгийн сахилга бат

Хүн бүр санхүүгийн хувьд сахилга баттай байж чадна. Бид сар бүр утга учиргүй их зугаа цэнгэлд, гадуур хооллоход, ганган гутал, хувцсанд их хэмжээний мөнгө зарцуулдаг байсныг ухаарч чадсан байх. Тиймээс сайхан цаг ирэх үед буцаад тийм үрэлгэн болж болохгүй.

5. Өрхийн төсөв хөтлөх

Санхүүгийн хувьд сахилга баттай болоход туслах эхний алхам бол Өрхийн төсвөө хөтөлж эхлэх. Өрхийн төсвөө хэрхэн хөтлөх талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энэхүү онлайн хичээлийг үзэхийг санал болгож байна.

  1. Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүл

Орлогын нэг эх үүсвэртэй байх нь эрсдэлтэй гэдгийг ухаарсан тиймээс өөрийгөө илүү дайчилж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Орлогын өөр эх үүсвэртэй болох боломж хүн бүрт бий. Өөрийгөө хөгжүүлэх онлайн хичээл маш олон байдаг болсон бөгөөд танхимаар үзэхээс хамаагүй хямд байдаг нь давуу талтай.

  1. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаар

Сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндээс дутахааргүй чухал гэдгийг ойлгосон. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө анзаарч байх, удирдаж байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж байх.

  1. Хүүхдийн хүмүүжилд анхаарах

Хүүхдийнхээ хүмүүжлийг зөвхөн сургууль, цэцэрлэгт даатгаад орхисон байснаа олон эцэг эхчүүд ухаарсан байх. Өдөр бүх хүүхдүүддээ чанартай цаг гаргаж хэвшицгээе. Хамгийн багадаа 20 минут. Хүүхэд нь өдөрт юу хийж өнгөрүүлсэн талаар ярилцах, хамтдаа тоглох, хүүхдэдээ ном уншиж өгөх г.м. олон зүйлсийг хийж болно. Хамгийн гол нь таны анхаарал өөр юунд ч сатаарахгүй байх хэрэгтэй шүү.

  1. Мэдээ, мэдээллийг шүүж сурах

Хэвлэл мэдээллийн замбараагүй урсгалд автахгүй байх. Зөвхөн албан ёсны мэдээ мэдээлэл уншиж, сонсож байх. Мэдээ болгон үнэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

  1. Цахим сүлжээг зөв хэрэглэж сурах

Ямар пэйж, олны танил, ямар хүнтэй найз байгаа нэг нягтлах. Үргэлж сөрөг мэдээ мэдээлэл оруулдаг хүмүүсийг найзаасаа хасах, үргэлж сурталчилгаа явуулдаг хүмүүсийг дагахгүй байх. Өөрийн амьдралыг бусдын зурагтай харьцуулахгүй байхад сурах. Зураг бол бодит амьдрал биш гэдгийг үргэлж санаарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022