Ковид-19 халдварт өвчний үед хөхүүл ээжүүдийн анхаарах зүйлс

Ковид-19 цар тахлын үед хөхүүл ээжүүдийн анхаарах зүйлс

Цар тахлын үед өөрийгөө халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүн хоорондын зай баримтлах, гараа тогтмол угаах зэрэг аргуудыг бид хэдийнээ хэвшүүлж сураад байна. Гэхдээ хөхүүл үед халдвараас хэрхэн өөрийгөө болон бяцхан үрээ хамгаалах вэ?

Эрдэмтэд дэлхий даяар тархаад буй энэхүү вирус болон түүний  эмнэлзүйн талаар судалгааг үргэлжүүлсээр л байна. Гэхдээ одоогийн байдлаар мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар Ковид-19 вирусын халдвараар өвчилсөн тохиолдолд хүүхдээ хөхүүлэх нь аюулгүй гэж мэдэгдээд байна. Энэ тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон сахих, ялангуяа танд ковид-19 халдварын шинж тэмдэг илэрсэн бол ээж та энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай.  

Хөхний сүүгээр вирус халдварладаг уу?

Одоогийн мэдэгдэж буй мэдээллээр эрдэмтэд хөхний сүүнээс Ковид-19-ийн вирус илрүүлээгүй байна. Гэхдээ судалгаа одоо хүртэл үргэлжилж байгаа гэдгийг санаарай. Судалгаагаар сүүлийн гурван сарын дотор Ковид 19 халдвараар өвчилсөн хоёр эмэгтэйн хөхний сүүнээс вирус илрээгүй байна. Тус хоёр эмэгтэйн хүүхдүүд аль аль нь коронавирусын халдвар аваагүй төрсөн байна. Ээжүүд хүүхдээ дөнгөж төрсний дараа хүүхэдтэйгээ арьс арьсаараа шүргэлцэхээс сэргийлж байжээ.

Халдварын үед хүүхдээ хөхүүлэх  үед баримтлах хөтөч

Хэрэв Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн бол та хүүхдээ хөхүүлэх боломжтой эсэх нь таны биеийн байдлаас хамаарна гэдгийг санаарай. Судлаачдын хэлж байгаагаар вирус тээгч хүн ханиаж, найтаах эсвэл ярих үед цацрах өчүүхэн жижиг дуслууд агаарт тархсанаар халдвар авах нөхцөл бүрдэж байна. Тэрхүү вирус хамар, залгиурын хэсэгт орсноор танд халдварын шинж тэмдэг илрэх боломжтой. Харамсалтай нь танд өвчний ямар нэгэн шинж тэмдэг байхгүй ч та халдвар тээгч, дамжуулагч болох магадлалтай.

Бидний одоогийн мэдэж байгаагаар та бяцхан үрдээ хөхний сүүгээр халдвар дамжуулах боломжгүй ч агаар дуслын замаар эсвэл арьс, биеэрээ шүргэлцэх замаар халдварыг тээж, дамжуулах боломжтой гэсэн үг. Хэрэв танд халдварын ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол эсвэл халдвар авсан байж болзошгүй гэж бодож байвал та дараах зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

Гараа тогтмол угаах

Хүүхдэдээ ойртохоосоо өмнө гараа угааж хэвших. Гараа тогтмол угааж хэвших нь одоо үед нэн чухал бөгөөд хүүхдээ тэврэх болон тэвэрсний дараа мөн угж найруулах, хүүхдийн эд хэрэглэлтэй харьцахаас урьтаж гараа заавал угааж хэвшээрэй.

Амны хаалт зүүх

Бид гадагш гарахдаа амны хаалт тогтмол зүүж хэвшсэн. Харин та халдвар авсан эсвэл авсан байж болзошгүй бол гэртээ хүүхдээ хөхүүлэх үедээ ч  аль болох амны зүүж хэвшээрэй. Ялангуяа та гадагш гарч халдвартай хүнтэй уулзсан байж болзошгүй эсвэл халдварын шинж тэмдэг илэрсэн бол хүүхдээ хөхүүлэх үедээ амны хаалт заавал зүүгээрэй. Мөн хөхүүлэх үедээ аль болох ярихгүй байхыг хичээгээрэй. Танд өвчний шинж тэмдэг илрээгүй байсан ч дөнгөж төрсөн бяцхан үрээ халдвараас хамгаалж  амны хаалт хэвшээрэй. Магадгүй энэ нь танд төвөгтэй санагдах ч хайртай бяцхан үрээ хамгаалах нь хамгийн чухал юм. Мөн өрөөний агаар сэлгэлтийг тогтмол хийгээрэй.

Ариутгал халдваргүйжүүлэх

Хэрэв та халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өрөөний агаар сэлгэлтийг яаралтай хийж, гэрийн эд зүйлсээ ариутгагч уусмалтай усанд халдваргүйжүүлж ариутгал, чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Мөн халдвар аваагүй байсан ч ариутгах цэвэрлэгээг тогтмол хийж заншаарай.  Гадаргуу дээр тогтсон вирус 48-72 цаг хүртэл байх чадвартай гэдгийг санаарай.

Хөхний сүүгээ саах

Та хүүхдээ хөхүүлэх боломжгүй бол хөхний сүүгээ саагаад нөхөртөө эсвэл гэр бүлийнхэндээ өгч хүүхдээ угжуулж болно. Хөхөө саахынхаа өмнө гараа сайтар угааж , хөхний орчим дахь арьсаа угааж цэвэрлэсний дараа, цэвэр угааж ариутгасан угжинд сүүг сааж, хүүхдээ угжихад бэлтгээрэй.

Угжих

Хэрэв та хүндээр өвчилж хүүхдээ хөхүүлэх боломжгүй болсон бол нэмэлт сүүгээр угжих шаардлага гарч магадгүй юм. Иймд угж, болон нэмэлт сүүг бэлтгэсэн байхад  илүүдэхгүйг санаарай.

Хөхний сүү хүүхдийн дархлааг дэмжинэ

Хөхний сүү бол хүүхдийг төрөл бүрийн өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг гайхалтай супер хүч юм. Хөхний сүү бол зөвхөн хүүхдийн гэдэс өлссөн үед өгдөг хоол төдий зүйл биш юм. Хүүхэд хөхний сүүгээр дамжуулан маш олон вирус бактерийн эсрэг дархлааг олж авдаг. Өөр нэг төрлийн коронавирусын (SARS-CoV) 2004 оны итгэмжлэгдсэн эх сурвалжийн судалгаагаар эхийн сүүнд эсрэг биет илрүүлсэн байна. Эсрэг биетүүд нь тодорхой төрлийн эс бөгөөд, хүний биед вирус хор хөнөөл учруулахаас өмнө “тулалддаг” бяцхан цэргүүдтэй адил юм. Өвчин тусах, вакцин хийлгэх үед таны биед эсрэг биет үүсдэг. Гэхдээ эрдэмтэд хөхний сүүгээр Ковид 19-ийн эсрэг биет үүсдэг эсэхийг хараахан нээж илрүүлээгүй байна. Хэрэв энэ нь батлагдвал та хүүхдээ хөхний сүүгээрээ халдвараас хамгаалах боломжтой гэсэн үг юм. 

Ямар үед хүүхдээ хөхүүлэх нь эрсдэлтэй байх вэ?

Юуны түрүүнд эхлээд эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Халдварт өвчин туссан тохиолдолд таны ууж хэрэглэж буй эм тариа хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлөх магадлалтай. Ковид-19-ийн үеийн эмчилгээ хэдийгээр бүрэн дүүрэн тогтоогоогүй ч одоогоор хэрэглэж буй эмчилгээний эм тариан дунд жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зөвшөөрөгдөөгүй эм тариа байгаа гэдгийг санаарай. Энэ нь эхийн хэрэглэж буй эм хөхний сүүгээр дамжин хүүхдэд вирусийн хамгаалалт болно гэдгийг бүрэн судлаагүй байна гэсэн үг юм. Нэмж дурдахад зарим эм нь сүүний үйлдвэрлэлийг удаашруулдаг тул хөхөөр хооллоход хүндрэл учруулж болзошгүй юм. Тиймээс халдвар авсан тохиолдолд хөхүүл гэдгээ эмчдээ мэдэгдэж, өөрт тохирох эмчилгээг бичүүлээрэй.

 

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022