Таны том хүүхэд дүүтэй болоход бэлэн үү?

Шинэ хүүхэдтэй болоход таны том хүүхдийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Тиймээс та том ах эсвэл эгч болох гэж буй хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлтгэх нь маш чухал шүү.

Хэзээ дүү нь төрөх талаар ярилцах

Таны том хүүхэд гурван наснаас дээш настай бол эрт буюу жирэмсний эхний гурван сард хэлэх нь зүйтэй. Ээжийн биед гарч буй өөрчлөлтийг хамтдаа ярилцаад, ажиглаад явах нь хүүхдэд маш их хүлээлтийг өгөх болно. Дүүтэйгээ уулзах өдөр нь маш их баяр хөөрийг өгөх болно.

Харин гурван наснаас бага настай бол удаан хүлээж чадахгүй. Тиймээс жирэмсний сүүлийн саруудад хэлэх нь зүйтэй.

Бага насны хүүхдүүд он сар сайн мэдэхгүй тул ойролцоогоор болох үйл явдлуудтай холбож хэлэх хэрэгтэй. Жишээлбэл: намар бүх навч шар болох үед, цагаан сарын баярын дараа, цас хайлаад дуусах үед гэх мэтээр баримжаалж хэзээ дүү нь яг төрөхийг хэлэх хэрэгтэй.

Жирэмсний хяналт, эхоны үзлэгт боломжтой бол том хүүхдээ дагуулж явах

Ингэх нь хүүхдэд бодитой төсөөллийг өгөх боломжтой. Мөн өөрийг нь гэдсэнд байх үед ямар байсан талаараа хуваалцаарай.

Дүү нь төрсний дараа ямар өөрчлөлтүүд гарах талаар ярилцах

Дүү нь дөнгөж төрсний дараа ээж, аавын анхаарал маш их хэрэгтэй болно. Тэр үед өөрийг нь гэх анхаарал багасаж магадгүй ч хайрлаж байгаа хайр нь хэзээ ч багасгахгүй гэдгийг сайн хэлэх хэрэгтэй.

Ураг гэдсэнд хөдлөх үед том хүүхдэдээ гараараа мэдрэх боломжийг өгөх

Дүүдээ зориулж дуу дуулах, шүлэг унших, ном уншиж өгөх цагуудыг гаргах. Ингэснээр том хүүхдэд тань өөрийгөө дүүдээ хэрэгтэй гэдгийг мэдрэх болно.

Дээрх зүйлсийг хэрэгжүүлэхэд туслах БИ ТОМ АХ БОЛЛОО, БИ ТОМ ЭГЧ БОЛЛОО хүүхдийн зурагт ном бүх номын дэлгүүрт худалдаалж байна.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022