Эелдэг зөөлөн мэдрэмж

Хүүхдийнхээ арьс арчилгаа, шампунийг солихоор шийдээд санаандгүйгээр Jonhson’s-ийн шинэчлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглэж үзэв. Хамгийн анх хэрэглэж үзээд л үнэр нь маш их таалагдсан. Тааламжтай зөөлөн үнэртэйгээс гадна үнэртэх төдийд хүүхдэд болон ээж надад хүртэл тайвшрал төрүүлэхээр мэдрэмж өгч байлаа.

Үнэрээс гадна энэ бүтээгдэхүүний савлагаа нь их таалагдсан. Ганцхан даралтаар маш бага гарах хэдий ч гартаа хөөсрүүлэхэд хангалттай хурдан задарч хүүхдийн арьс биед хүрэх төдийд хөвөн зөөлөн мэдрэмж төрүүлнэ.

Мэдээж хүүхдийн зориулалтын бүтээгдэхүүн учраас нүдийг хорсгохгүй, арьсыг цочроохгүй болохоор хүүхдэдээ төрсөн цагаас нь эхлэн хэрэглэх боломжтой. Найрлагадаа будагч бодис, парабен болон сульфат агуулаагүй болохоор санаа амар бяцхан үрсдээ хэрэглэж байгаа.

Уг нь бол энэ бүтээгдэхүүнийг хоёр бага охиндоо хэрэглэхээр авсан боловч том охин маань ч усанд орох бүртээ Jonhson’s-ийн шампуниа хэрэглэхийг илүүд үзнэ. Учир нь усанд орсны дараа үсийг нь гялалзсан зөөлөн болгохоос гадна самнахад ширэлдээ үүсгэхгүй болохоор дуртай байдаг гэнэ. Түүнээс гадна эгч маань охиндоо ямар шампунь хэрэглэж байгааг надаас зориуд асуусан нь ийм учиртай байжээ. Учир нь эгч тэднийд хонохоор очсон охины маань үсийг самнаж байхдаа соронзлогдохгүй бас охиных нь үснээс харьцангуй бага ширэлдээтэй байгааг нь ажигласан байна. Хүн хэлэхээс нааш үүнийг анзаардаггүй юм билээ. Эгчийг хэлсний дараа нээрээ л том охины маань үс өмнөхөөсөө арай бага ширэлдэж байгаа юм шиг санагдах болсон шүү.

Усанд орсон өдрөө хүүхдүүд маань иллэг хийлгээд тухтай тайван гэгч нь амардаг. Иллэг хийх нь нялх, нярай хүүхдэд олон талын ач холбогдолтой. Харин иллэг хийхэд Jonhson’s-ийн шингэн бүтэцтэй тос яг тохиромжтой байдаг. Үнэнийг хэлэхэд хүүхдүүдээ усанд оруулах бүртээ иллэг хийж өгч амждаггүй. Зарим үед зүгээр л сүүн шингэнийг нь хүүхдийнхээ нүүр болон биеийн арьсанд нь түрхдэг. Аль аль нь хүүхдийн арьсыг цочроохгүй, чийгшил өгч тааламжтай болгож байгаа нь мэдрэгддэг.

Ээж миний хувьд энэ бүтээгдэхүүнийг анх онлайн дэлгүүрээс хүүхдийнхээ живхийг захиалангаа санаандгүй байдлаар сонгож авч байсан. Харин одоо бол тааламжтай үнэр, хөвөн зөөлөн бүтцийг нь таашаан хүүхдүүддээ сонгон хэрэглэж байна.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022