Аз жаргалтай ээж аз жаргалтай гэр бүлийн үндэс

Ээж та өдөр бүр хүүхдээ асарч халамжилдаг ч өөртөө цаг зарцуулж чадаж байна уу? Сүүлийн үед сэтгэл санаа хямраад нэг л таагүй байгаа бол энэ асуултыг өөрөөсөө асуугаарай. Уг нь бүх л зүйл хэвийн мэт байгаа боловч нэг л зүйл цаанаасаа болохгүй мэдрэмж төрж байна уу? Энэ үедээ гадагшаа гарч сэтгэлээ онгойлгомоор ч юм шиг. Тэгсэн хэр нь хаашаа гарахаа мэдэхгүй. Гадагшаа гаръя гэсэн ч таарах олигтой хувцас байхгүй. Урьдын гоо үзэсгэлэнтэй, эрх чөлөөтэй чи цаг хугацаатай хамт нисэн одож, дахин ирэхээргүй санагдаж байна уу? Надад ч бас ийм үе маш олон тохиолдож байсан. Та ганцаараа биш шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Анх 1950-иад оноос хүүхдээ хөхөөр хооллож буй ээжүүд бие биеэ дэмжих зорилготой эхэлж байсан Ээжүүдийн Дэмжих Бүлгийн Уулзалт (MSG-Mother Support Group)-ыг зохион байгуулж эхэлсэн нь ээжүүдийн сэтгэл санааг өргөж, хүүхдээ хөхөөр хооллоход нь ихээхэн дэмжлэг болж үр дүнтэй нөлөө үзүүлсэн байна.

Төрсний дараа эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх шалтгаан нь нийгмээс өөрийгөө тусгаарлаж, өдрийг гэртээ зөвхөн хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаатай нь холбон тайлбарлаж болно.

Төрсний дараа эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх шалтгаан нь нийгмээс өөрийгөө тусгаарлаж, өдрийг гэртээ зөвхөн хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаатай нь холбон тайлбарлаж болох юм. Гэтэл хүн бусадтай харилцаж, бодол санаагаа хэн нэгэнтэй хуваалцаж байхдаа илүү тайвшралыг мэдэрдэг байна. Хүүхэд өвдөх, ханиад томуу тусах үед ээжийн сэтгэл санаа бүр ч их хямралд өртөж өөрийгөө муу ээж гэж бодох хандлага давамгайлдаг. Ялангуяа анхлан төрөгч ээжүүдэд төрсний дараах сэтгэл гутралын асуудал илүүтэй тохиолддог.

Үүнийг даван туулах арга бол өөртэйгөө адилхан дөнгөж төрсөн ээжүүдийн бүлгэмд нэгдэж, сэтгэл санаагаа хуваалцах, тулгарч буй бэрхшээл, асуудлаа бусад ээжүүдтэй хуваалцах нь эхийн сэтгэл санааны байдалд эерэг нөлөө үзүүлдэг хэмээн мэргэжилтнүүд болон сэтгэл судлаачид зөвлөж байна. Тийм ч учраас Ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг дэлхий дахинаа зохион байгуулахыг тухайн улсын дүүрэг, хорооны нийгмийн ажилтнуудад зөвлөдөг байна. Энэхүү уулзалтыг хэрхэн зохион байгуулах, ямар асуудал хэлэлцэх зэргийг багтаасан бүхэл бүтэн гарын авлагыг хүртэл боловсруулан гаргажээ.

Энэ нь өнгөцхөн харахад хэсэг бүлэг ээжүүдийн энгийн л нэг уулзалт мэт боловч цаад утгаараа эхийн сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүлийн эрүүл тогтвортой харилцаа, хүүхдийн эрүүл мэнд гэх мэт олон хүчин зүйлд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл аз жаргалтай ээж аз жаргалтай гэр бүлийн үндэс суурь гэдгийг дэлхий дахинаа ойлгож, үүнийг практикт хэрэгжүүлж буй арга юм.

Өдгөө дэлхий дахинаа Ээжүүдийн Дэмжих Бүлгийн Уулзалтын цар хүрээ өргөжин зөвхөн хөхөөр хооллолт бус ээжүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдээ өсгөхтэй холбоотой мэдээлэл мэдлэгээ хуваалцах талбар болж маш олон эерэг үр дүн гарсан тул ДЭМБ-аас энэхүү бүлгийн уулзалтуудыг зохион байгуулахыг улс орны засгийн газруудад зөвлөмж болгосоор иржээ. Энэхүү уулзалтын хэлбэр ямар ч байж болох бөгөөд ээжүүдээс ээжүүдэд, туршлагатай ээж ба залуу ээж, мэргэжилтэн ээж гэсэн гурван үндсэн хэлбэрээр зохион байгуулах нь түгээмэл байдаг.

Hellobaby багийнхан ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтын анхны арга хэмжээг сар бүр #Mompowerment нэрийн дор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Харамсалтай нь манай улсын хувьд “Ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалт”-ыг төрийн байгууллагуудаас албан ёсоор зохион байгуулдаггүй, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тусгайлсан байгууллага одоогоор байхгүй байна. Иймээс Hellobaby багийнхан ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтын анхны арга хэмжээг сар бүр #Mompowerment нэрийн дор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Бид эхний уулзалтыг 2021 оны 12 сарын 18-ны өдөр сэтгэлзүйч Г.Баясахын хамт удирдан явуулж ээжүүдтэйгээ “Сэтгэлзүйн эрүүл мэнд”-ийн талаар ярилцах гэж байна. Энэ уулзалтын үеэр ээжүүд маань өөрсдийн туршлага,амьдралын жор, тулгарч буй бэрхшээл, зовлон, жаргалаа илэн далангүй хуваалцаж сэтгэлээ онгойтол ярилцаж болох аюулгүй, шүүмжлэлгүй, нэгнээ хүндлэх, хүлээн зөвшөөрөх орчныг бүрдүүлэх болно.

Та уулзалтад оролцохыг хүсвэл Хаан банк 5070635624 -Фемтек Солюшн ХХК дансанд 30.000 төгрөг шилжүүлж суудлаа баталгаажуулаарай.

Гүйлгээний утга: MSGHellobaby-Утасны дугаар

Төлбөрт: Өглөөний цай кофе, амтат бялуу багтсан байгаа мөн манай арга хэмжээний спонсор Johnson’s baby брэндийн гарын бэлэг таныг хүлээж байгаа.

Жич: Хэрэв та манай хүүхдийн аппын төлбөртэй хэрэглэгч бол 50% хөнгөлөлттэй буюу 15000 төгрөгөөр уулзалтандаа хамрагдаарай.

Сэтгэгдэл бичих