“Mompowerment” ээжүүдийн дэмжих бүлгийн анхны уулзалт боллоо

2021 оны 12 сарын 18-ны өдөр Hellobaby багийнхан Mompowerment ээжүүдийн дэмжих бүлгийн анхны уулзалтыг зохион байгуулж мөн Power of Moom төрөхийн өмнөх болон төрсний дараах 1000 өдрийн гарын авлага номын нээлтийг хамтатган зохион байгууллаа . Уулзалтад 30 орчим ээжүүд хүрэлцэн ирсэн бөгөөд хоорондоо танилцаж, бие биеэсээ суралцаж, инээж, сэтгэлээ онгойтол ярьж, хамт уйлж, эдгэрсэн нэгэн гайхалтай өдрийг өнгөрүүллээ.

Уулзалтын эхэнд Hellolbaby аппликейшний хамтран үүсгэн байгуулагч Б.Ариунсанаа, Б.Манд нар Hellobaby-г үүсгэн байгуулсан өөрсдийн түүхээсээ хуваалцсан бөгөөд мөн энэ өдөр Power of Moom номын нээлтийг хийж, хэрэглэгчиддээ танилцуулсан давхар давхар баяртай онцлог өдөр байлаа.

Power of Moom буюу Төрөхийн өмнөх болон төрсний дараах 1000 өдрийн гарын авлага ном нь хоёр дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж байгаа юм. Энэхүү номын анхны хувилбарыг Үр минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга 2019 онд эрхлэн гаргаж байсан юм. Харин энэ удаа Үр минь брэнд, Hellobaby хамтран тус номны агуулга, зөвлөгөө мэдээллийг улам сайжруулан, мэргэжлийн эмч зөвлөхүүдийн тусламжтайгаар ээжүүдэд зориулсан цогц гарын авлага болгон гаргасан юм. Номын танилцуулга болон нээлтэд зориулан нийт таван ээжид номныхоо анхны дээжээс бэлэг болгон гардууллаа.

Үргэлжлүүлэн Mompowerment уулзалтыг сэтгэлзүйч Г.Баясах Төрсний дараах ээжийн сэтгэл зүй сэдвээр лекц уншиж мөн Хэвлийгээр аялахуй бясалгалыг ээжүүд маань хамтдаа хийж баяр жаргал, тайтгарал, талархал дүүрэн нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ.

Уулзалтын дараа оролцогч ээжүүд маань энэ төрлийн уулзалтыг тогтмол зохион байгуулах нь маш их ач холбогдолтойг онцолж байлаа. Ээжүүд бид үр хүүхдээ асарч халамжлахын зэрэгцээ өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоход ч бас цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг ухааруулсан үр дүнтэй уулзалт болсон юм.

Ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалт зохион байгуулахын олон талын ач холбогдлыг эрүүл мэнд болон сэтгэл зүйн мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд ДЭМБ-аас ээжүүдэд зориулсан энэ төрлийн бүлгийн уулзалтыг зохион байгуулахыг зөвлөдөг. Ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалт зохион байгуулснаар төрсний дараах сэтгэл гутрал, стресс, хямралд өртөхөөс сэргийлж улмаар эрүүл тогтвортой гэр бүлийн харилцаа бүрдэхэд чухал нөлөөтэй гэж үздэг.

Энэ удаагийн ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг Jonhson’s Family Mongolia  ивээн тэтгэж мөн уулзалтад ирсэн ээжүүдэд бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг өгсөнд маш их баярлалаа.

Ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байгааг энэ удаагийн уулзалтын үр дүн, мөн уулзалтад ирсэн ээжүүдийн сэтгэгдлээс харж болохоор байна. Тиймээс Hellobaby багийнхан Mompowerment ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Та ч бас дараагийн уулзалтад ирж бидэнтэй нэгдээрэй.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022