Hellobaby – 2021 онд

Хэдхэн цагийн дараа шинэ он гарахаар хаяанд иржээ. Гадаа хүйтэн ч гэлээ жил жилийн эдгээр өдрүүдэд хүн бүрийн сэтгэл цаанаа л гялтганасан гацуур, баярын чимэглэл мэт гоёхон,  гэрэл гэгээтэй бас догдлол дүүрэн байдаг. Hellobaby-ийн хамт олон бид ч бас өнгөрч буй хуучин оноо дүгнэж, ирэх ондоо илүү ихийг хийж бүтээхээр хүсэл эрмэлзэл дүүрэн бас завгүй энэ оны сүүлийн өдрүүдийг үдэж байна.

Хүүхэд хэмээх энэ хорвоогийн хамгийн гэгээлэг ертөнц эхийн хэвлийд бүрэлдэх цаг мөчөөс эхлэн эх, хүүхдийн бие махбод болон сэтгэл санааны эрүүл мэндийн төлөө манай хамт олон зорьж ажилладаг билээ. Хүүхэд эрүүл, аз жаргалтай байхад ээж, аав, гэр бүлийн гишүүн бүр аз жаргалтай, амар амгалан байдаг. Энэ ч утгаараа бид “Эрүүл жаргалтай гэр бүлийн дижитал зөвлөх” уриан дор үйл ажиллагаагаа явуулж энэ нийгмийн хамгийн жижиг эд эс хэрнээ хамгийн чухал басхүү хүн бүрийн хувьд хамгийн утга учиртай гэр бүлийн аз жаргалын төлөө зорьж, ажиллаж, хөдөлмөрлөж байгаагаараа манай хамт олон бахархдаг.

Энэ нийгмийн хамгийн жижиг эд эс хэрнээ хамгийн чухал басхүү хүн бүрийн хувьд хамгийн утга учиртай гэр бүлийн аз жаргалын төлөө зорьж, ажиллаж, хөдөлмөрлөж байгаагаараа манай хамт олон бахархдаг.

Хүн бүр хуучин оноо дүгнэж, ирэх оноо төлөвлөж буй эдгээр өдрүүдэд манай хамт олон ч бас өнгөрсөн хугацаанд жирэмсэн ээжүүд, бяцхан үрсүүд, эрүүл жаргалтай гэр бүл бүхний төлөө хийсэн бүтээсэн ажлуудаа дүгнэж байна.

Hellobaby V2 аппликейшн буюу эх хүүхдэд зориулсан шинэхэн хувилбараа 10 дугаар сард өлгийдөж авлаа.

Өнгөрч буй 2021 онд бид олон чухал ажлуудыг амжуулж, хийж бүтээжээ. Эдгээрээс хамгийн чухал нь Hellobaby V2 аппликейшн буюу эх хүүхдэд зориулсан шинэхэн хувилбараа 10 дугаар сард өлгийдөж авсан явдал юм. Өмнө нь хэрэглэгчид маань зөвхөн жирэмсэн үедээ л Hellobaby аппликейшнийг хэрэглэх боломжтой байсан бол V2 хувилбарыг ашигласнаар хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн 2 нас хүртэлх өсөлт хөгжил, бие махбод болон сэтгэл санааны онцлогийн талаарх цогц мэдээллийг багтаасан хөтөч аппликейшнийг хэрэглэх боломжтой болсон юм.

V2 хувилбарын хамгийн гол онцлог нь хөтөч буюу дижитал ухаалаг зуршил бүртгэгч юм

Мөн үүнээс гадна энэхүү дижитал бүтээгдэхүүний хамгийн гол онцлог нь хөтөч буюу дижитал ухаалаг зуршил бүртгэгч юм. Энэхүү зуршил бүртгэгчийн ачаар та хүүхдийнхээ нойрны хэмнэл, хооллолт, өсөлт, хөгжил, баас, шээсний хэмжээ, өнгө үнэрийг хүртэл бүртгэж, ерөнхий дүгнэлтийг харж, ажиглах боломжтой гэсэн үг юм. Энэ нь ээж аавуудыг хүүхдээ ажиглах боломж олгох, хүүхэд өвдөх, зовиурлах гэх мэт асуудал гарахад шалтгааныг нь олоход хамгийн хэрэгтэй туслагч байх болно.

Hellobaby V2 хувилбарт эх хүүхдийн эрүүл мэндийн мастерклассууд буюу видео хичээл, 7 хоног тутмын хүүхдийн хөгжлийн дэлгэрэнгүй мэдээлэл, Дижитал ягаан дэвтэр, Хүүхдийн хөгжлийн үе шатыг хянах хэсэг, Чухал 1000 хоног, эмнэлэг үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээлэл, мэргэжилтнээр баталгаажсан 300+ зөвлөгөө мэдээлэл зэрэг эх, хүүхэд, гэр бүлд хэрэгтэй бүрэн цогц аппликейшн болж чадсанаараа онцлог юм.

Hellobaby V2 хувилбар нээлтээ хийгээд дөнгөж хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нийт 120,000 хувь татагдаж, 4,9 сая хандалтыг авчээ.

Hellobaby V2 хувилбар нээлтээ хийгээд дөнгөж хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нийт 120,000 хувь татагдаж, 4,9 сая хандалтыг авчээ. Мөн Hellobaby аппликейшн нээлтээ хийснээсээ хойш нийт татагдсан тоогоороо Монгол эрүүл мэндийн аппликейшнүүд дундаас тогтмол эхний 10 байранд жагсаж байгаа амжилттай үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн онд бид эх хүүхдийн эрүүл мэндэд зориулсан 490 нийтлэл, мэргэжилтнээр баталгаажсан 670 нийтлэл, мэдээ мэдээлэл, 5 дэд сэдвийн хүрээнд 49 цуврал 18.7 цагийн мастеркласс видео хичээл бэлтгэн V2 хувилбартаа байршуулжээ.

Аппликейшнийхээ шинэ хувилбарыг танилцуулахын зэрэгцээ Hellobaby.mn вэбсайтынхаа нээлтийг өнгөрсөн 10 дугаар сард хийсэн билээ. Энэ хугацаанд бид нийт 37 мэдээ мэдээлэл, ярилцлага, зөвлөгөө бэлтгэн танилцуулж 821 уншигчдад хүргэсэн байна.

Үүнээс гадна цахим сувгаараа дамжуулан салбар бүрийн мэргэжилтнүүдтэй хамтран эх хүүхдийн эрүүл мэндэд зориулсан 10 удаагийн 28 цагийн live session зохион байгуулж, 246 зурагт постероор дамжуулан нийт 500357 хэрэглэгчдэд зөвлөгөө, тусламж, хөтөч мэдээ мэдээллийг хүргэсэн байна.

Мөн нийгмийн хариуцлагын үүднээс Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн Ковид-19 халдвараар өвчилсөн нийт 208 жирэмсэн ээжүүдэд эмчилгээний багц бүтээгдэхүүнийг бэлэглэх аяныг  #ИймБолГоё хөдөлгөөнийхөнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Hellobaby аппликейшнийг анх жирэмсэн болоод өөрөө мэдэхийг хүссэн асуулт, асуудал бэрхшээл бүхэндээ шинжлэх ухаанч, ул суурьтай, үнэн зөв хэрэгцээтэй мэдээллийг хайж олох ээжийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан бүтээж байсан билээ. Тэрхүү бүтээл өнөөдөр мянга мянган эх, хүүхэд, эрүүл жаргалтай гэр бүлийн дижитал зөвлөх болсон байгааг дээрх тоонуудаас харж болохоор байна.

Ирэх онд бид дижитал бүтээгдхүүнээрээ дамжуулан олон нийтийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрүүл мэндийн мэргэжилтнээр баталгаажсан зөвлөгөө мэдээллийг зорилтот бүлэгт энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэн хүргэх зорилгынхоо хүрээнд олон гайхалтай ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Ээж бүхэн үрдээ, гэр бүлдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг шиг манай хамт олон ч бас нийт хэрэглэгч та бүхэндээ хамгийн сайхан гэрэл гэгээтэй бүхнийг хүсч байна.

Ээж бүхэн үрдээ, гэр бүлдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг шиг манай хамт олон ч бас нийт хэрэглэгч та бүхэндээ хамгийн сайхан гэрэл гэгээтэй бүхнийг хүсч байна.

Hellobaby аппликейшн, вэбсайтын нийт хэрэглэгч, уншигчиддаа шинэ оны халуун мэндийг дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022