Хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэх тохиолдолд бэлдэх шаардлагатай зүйлсийн жагсаалт

Бид өмнөх нийтлэлээрээ Омикрон вирусийн халдвар авсан тохиолдолд хүүхдэд илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл бэлтгэсэн билээ. Харин энэхүү нитйлэлээрээ хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон тохиолдолд юу юу бэлдэх хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Халдварын шинж тэмдэг илрэх үед авах арга хэмжээ

Юуны түрүүнд Ковидийн халдварын шинж тэмдэг та болон танай гэр бүлийнхний дунд илэрсэн бол тухайн хүнийг яаралтай өөр өрөөнд эсвэл өөр газар тусгаарлах нь хамгийн түрүүнд авах арга хэмжээ юм. Үүний дараа халдвар илрүүлэх шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагатай. Халдварыг аль болоха эрт илрүүлж, хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол өрхийн эмнэлэгтээ хандаж эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ихэнх тохиолдлын дийлэнх хувь нь өвчнийг даамжруулан цаг алдсан, өөр өвчинтэй хавсран хүндрүүлсэн зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байна.

Эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэх үед зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалт

Хэрэв та болон таны хүүхэд халдвар авч, хүндээр өвчилж эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон тохиолдолд дараах жагсаалтын дагуу эмнэлэг рүү авч явах зүйлсээ бэлдээрэй. Яарч, сандарсан, сэтгэл санаа тавгүй үед хэрэгтэй зүйлээ мартах тохиолдол гардаг тул аль болох тайван байж, өөрт шаардлагатай зүйлсээ бүрэн авч явах нь эмнэлэгт байх үедээ өөрийнхөө болон хүүхдийнхээ тав тухыг хангахад тус болно.

–        Шингэн саван

–        Гар ариутгагч

–        Гал тогооны салфетка

–        Оо, сойз

–        Гарын алчуур

–        Ор хөнжлийн даавуу

–        Өөртөө болон хүүхдэд солих дулаан хувцас

–        Аяга, халбага

–        Ээжийн иргэний үнэмлэх

–        Хүүхдийн эрүүл мэндийн хяналтын ягаан дэвтэр

–        Хүүхдэдээ эм өгөхөд хэрэглэх халбага болон жижиг тариур (хүүхдэд эм болон шингэн уулгахад хэрэг болно)

–        Халуун бууруулах болон дархлаа дэмжих лаа

–        Хамар цэвэрлэгч дусаалга, нус сорогч

–        Харшлын эм

–        Өвчин намдаах эм

–        Угж, хүүхдийн хоолны аяга, халбага, соска, цэвэрлэгч, ариутгагч

–        Халуунаа барьдаг усны сав

–        Халуун барьдаг хоолны сав

–        Хэрэв хүүхэд бор хоолонд орсон бол гарт нь бариулах боорцог, жигнэмэг

–        Хүүхдийн тоглоом

–        Цэвэр ус

Таны хүүхэд хэдэн сартай мөн хүүхдийн болон таны биеийн байдлаас хамааран бэлтгэх зүйлсийн жагсаалт өөр байж болохыг анхаараарай. Энэхүү жагсаалт нь эмнэлэгт хэвтэх үед зайлшгүй хэрэг болох зүйлсийн жагсаалт юм. Мөн зөвхөн Ковид-Дельта-Омикрон вирусийн халдвар авсан байхаас үл хамааран ямар ч тохиолдолд хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон үед энэхүү жагсаалтыг хэрэглэж болно.

Яаралтай үед зөвлөгөө мэдээлэл авах утас, цахим хаяг

Мөн танд яаралтай тусламж, зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол Ковидын лавлах утас 119 дугаарт залгаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн та 1800-2000 дугаарт залган сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Мөн та ЭМЯ-ны Фэйсбүүк хуудас, болон цахим хуудас дахь Ковид цэснээс мэдээ мэдээлэл авах боломжтой.

Ковидийн халдвар авсан иргэдэд өрхийн эмнэлгүүд хамгийн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, эм, эмчилгээний зааварчилгааг өгч, иргэдийн эрүүл мэндийг хянаж ажиллаж байгаа тал та өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэгтээ хандах нь зөв юм.

Өрхийн эмнэлгүүүдийн хаяг, утас, байршлын нэгдсэн жагсаалт

Hellobaby аппликейшн дэх Танд хэрэгтэй үйлчилгээний газрууд цэснээс Өрхийн эмнэлэг хэсгээс Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эмнэлгүүдийн холбоо барих дугаар, хаяг, байршлын мэдээллийг харах боломжтой.

Та Hellobaby Хүүхэд хөгжлийн аппликейшнийг энд дарж гар утсандаа суулган өрхийн эмнэлгүүдийн мэдээлэл болон бусад олон төрлийн хэрэгтэй мэдээллийг тогтмол авч хэвшээрэй.  

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022