“Mompowerment” ээжүүдийн уулзалтад оролцохыг урьж байна!

Hellobaby багийнхан “Mompowerment” ээжүүдийн уулзалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөж өнгөрсөн 12 дугаар сард ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалт#1-ийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ сарын уулзалтаа бид 2022 оны 1 сарын 22-ны бямба гаригт “Хүүхдийн нүдээр харахуй ба хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Уулзалтыг Монтессори Боловсролын Магистр, АНУ-ын PDA (Positive Discipline Association)-н сургагч багш, АНУ-ын АMI (Association Montessori International)-н 0-3 насны хүүхдийн багш Х.Ариунсанаа чиглүүлж ээжүүдэд маань тун сонирхолтой мэдээлэл, арга зүйг хуваалцахаар бэлтгээд байна.

Hellobaby аппликейшний хэрэглэгч ээжүүд бие биетэйгээ танилцаж, ээжийн туршлагаа хуваалцаж, мэргэжилтнүүдээс шинжлэх ухаанч мэдлэг мэдээллийг авч,  халуун дулаан яриа өрнүүлэн нэгэн өдрийг хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрүүлэхэд уулзалтын гол зорилго нь оршиж байгаа юм.

Та хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхийг хүсэж байвал, хүүхдийнхээ нүдээр аливааг харж, хүүхдээ илүү сайн ойлгоход суралцахыг хүсэж байвал ээжүүдийн уулзалт #2-ийн талаарх дэлгэрэнгүй болон бүртгэлийн талаарх мэдээллийг энд дарж аваарай. 

Энэхүү уулзалтанд аав, ээж хамтдаа ирж болно.

Сэтгэгдэл бичих