Ээж болсны дараах амьдралыг илэрхийлэх хошин зургууд

Хошин шогийн мэдрэмжээр бэрхшээлийг даван туулж чаддаг бол сайн хэрэг. Бас дээр нь сайн зурж чаддаг бол бүр ч давуу тал. Зураач Анастасия Лыкова өөрийн хошин шогийн мэдрэмжээ уран бүтээлдээ хэрхэн буулгасныг танилцуулж байна. Тэрээр нэг хүүтэй бөгөөд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь ямар зугаатай, заримдаа хэцүү байдгийг бүтээлдээ онцолжээ.

  • Ээж болохоос өмнө үсээ өдөр бүр арчилж, тордож, ороож буржийлгадаг байжээ. Харин одоо үс минь унаж, хугарсаар хэдхэн хялгас үлдэх нь ээ.
  • Төрөх орон дээр хэвтэж байх үедээ “ээ бурхан минь дахиж л жирэмсэн болохгүй шүү” гэж ихэнх ээжүүд боддог байх. Харин төрснийхөө дараа бяцхан үрээ хараад тэр бодол нь хаашаа ч юм хийсэн алга болсон байдаг.
  • Хүүхэдтэйгээ дасгал хийж байгаа өөр нэгэн ээжийн бичлэгийг хараад би ч бас хэрэгжүүлэхээр шийдэв. Хэдхэн минутын дараа ийм л зүйл болсон юм даа.
  • Хүүхэдтэй болохоос өмнө хоол хийнэ гэдэг зугаатай ажлуудын нэг байлаа. Харин ээж болсны дараа гал тогооны өрөө бол яг л дайны талбар шиг болсон.
  • Заримдаа би өөрийгөө нэг хүүхэдтэй гэдэгт эргэлздэг. Бусад хүүхдүүд бас л ийм байдаг байх даа.
  • Хүүхэдтэйгээ хамт гадаа гарах нь хэцүү биш. Харин гарахаас өмнөх үе л хамгийн хэцүү санагддаг. Ихэр хүүхэдтэй, ойрхон төрсөн хүүхдүүдтэй гэр бүлийг төсөөлөхөд хамаг биеийн хар хөлс цутгаж байна.
  • Хүүхэд алхахгүй тэврүүлэх гээд уйлагнах үед… Гаднаа юу ч болоогүй юм шиг харагдаж байгаа хэрнээ дотроо бол хамаг хүч тэнхээ хариугүй барагдах гэж байдаг шүү.

Ээж байх амар биш ч гэлээ бяцхан үрээ инээмсэглэх төдийд сэтгэл нь аз жаргалаар бялхдаг эх хүн бүр гайхамшигтай билээ. Бяцхан үрсийн минь нялх балчир үе мөнхөд биш учраас хүүхэдтэйгээ байх энэ хором мөчөө нандигнан хайрлаарай.

Зургийн эх сурвалж: IG-@real.nasta

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022