1000 өдрийн аялал

Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног буюу 3 хүртэлх нас бол амьдралын алтан үе гэж эцэг эхчүүд та бүхэн хаа нэгтэйгээс сонсож байсан л биз дээ? Энэ үед хүүхдийн уураг тархи, бие бялдрын хөгжил идэвхтэй явагдаж байдаг. Тийм ч учраас хүүхдийн энэ үеийг шингээгч оюун ухаан гэж нэрлэдэг. Учир нь 0-3 насны хүүхэд харсан, үзсэн, сонссон бүхнээ яг л порлон мэт өөртөө шингээн авч, түүнийг даган дуурайж байдаг. 

Амьдралын алтан 1000 хоногт хүний бүхий л эрхтэн тогтолцоо бүрэлдэн бий болж, үйл ажиллагаа нь тогтворжин жигдэрдэг. Энэ 1000 хоногт хүний цаашдын амьдралдаа эрүүл байх эсэх, боловсролтой байх эсэх, сэтгэц мэдрэлийн хувьд хэвийн байх эсэх нь шийдэгддэг. Үүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүүхдийн эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Т.Навчаа эмч Tedx илтгэлдээ дурджээ. Жишээ нь:

  • Хүүхдийн 2 настай байх үеийн өндрийг хоёроор үржүүлэхэд насанд хүрэх үеийн өндөр нь тодорхойлогддог. 
  • Хүүхэд төрсөн жингээ 2 настай гэхэд дөрвөөр үржүүлсэнтэй тэнцүү байдаг. 
  • Ураг эхийн хэвлийд байх үеэсээ буюу 28 долоо хоногтойгоосоо сонсох чадвартай болдог. 
  • Эх амттай зүйл идэхэд ураг ураг орчмын усаа залгих нь ихэсдэг гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдаж болно. 

Эдгээр тоон үзүүлэлтүүд нь хүүхдийн амьдралын алтан 1000 хоногийн ач холбогдлыг баталж өгч байгаа юм. Бид хүүхдийнхээ хувьд энэхүү алтан 1000 хоногт  анхаарал хандуулж чадвал ээж аав байх үүргийнхээ 70 хувийг амжилттай биелүүллээ гэж өөртөө дүгнэлт өгч болох нь ээ. Учир нь хүүхдийн уураг тархины хөгжил 0-3 насанд нь 70 хүртэл хувиар хөгжиж үлдсэн хувийг амьдралынхаа бусад цаг хугацааны үйл явцааc олж авдаг. Хүүхдийн уураг тархи түүний хөгжил бол хамгийн чухал. Хүүхдийн уураг тархинд 1 секунд тутамд 1000 мэдрэлийн эсийн холбоос үүсч байдаг. 2 нас хүрээгүй хүүхдийн хоол хүнснээс үүсэх энергийн 50-70 хувийг уураг тархи нь ашиглаж байдаг бол томчууд 20 хүртэлх хувийг уураг тархины үйл ажиллагаандаа зарцуулж байдаг. 

Үүнээс харахад хүүхдийн хөгжил боловсролд бие бялдрын хөгжлөөс гадна, хоол хүнс, шим тэжээлээр авч буй амин дэм чухал ач холбогдолтой. Амьдралын эхний 1000 хоногт та хүүхдэдээ шаардлагатай шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан өгч чадаагүй бол энэ нь цаашдын амьдралд нөхөгддөггүй гэж үздэг байна. 

Тэгвэл та хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулах, ямар алхам хийх талаар мэдэхгүй байгаа бол Hellobaby апп дээрх 1000 өдрийн аялал цэстэй танилцаарай.

Энэхүү цэсэд та хүүхэдтэйгээ хэрэгжүүлж болох хялбар хэр нь хөгжилтэй хийх ажлын даалгаврууд байгаа. Жишээ нь хүүхдээ тэврээд үнсээрэй, хамтдаа тоглоомоор нь тоглож ярилцаарай, хүүхдээ хооллохдоо гарт нь бас нэг халбага бариулаарай гэх мэт хүүхэдтэйгээ хөгжилтэй цагийг өнгөрүүлж болох зөвлөмжүүд бий. Энэхүү зөвлөмжийг Hellobaby-ийн MomExpert Х.Ариунсанаа багш маань эцэг эхчүүдэд тусгайлан зориулж бэлтгэсэн юм шүү. 

Эдгээр нь маш энгийн санагдаж болох ч хүүхдийн хувьд танин мэдэхүйн чухал ач холбогдолтой гэдгийг санаарай. Та өдөр бүр Hellobaby аппликейшн дээрх 1000 өдрийн аяллыг хэрэгжүүлснээр хүүхдийнхээ алтан 1000 өдрийг үр ашигтай өнгөрүүлснээ эргээд харахад хүүхдийнхээ хөгжил боловсролд анхаарал хандуулсан өөрөөрөө бахархах болно.

Хүүхдэдээ чанартай цаг зарцуулахдаа их биш, бага биш өдөр бүр хийх дадлыг хэвшүүлээрэй. Хүсвэл өдөр бүрийн тогтсон цагт 1000 өдрийн аяллаа хэрэгжүүлж болно. Жишээ нь өглөө бүр хүүхдээ сэрсний дараа эсвэл орой унтахаас нь өмнө гэх мэт тогтсон цагт 1 зөвлөмжийг хэрэгжүүлэх нь илүү тууштай байж үйлдлээ дадал хэвшил болгоход тань тус нэмэр болно.

Та ирээдүйн шарк, алтан баззерийн эзэн, спортын мастер, дэлхийд гайхагдах авъяас, ур ухааны эздийг өсгөн хүмүүжүүлж буй хүндтэй үүргийг хүлээж буй гэдгээ бүү мартаарай. Өнөөдрийн хүүхдэдээ зарцуулах өдөр бүрийн 2-10 минут ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан, хүнлэг, бусдыг ойлгож, хайрлан энэрч чаддаг, хүсэл тэмүүлэлтэй бие хүн болон төлөвших үүд хаалгыг нээж өгч байгаатай адил юм. 

Hellobaby аппликейшнийг энд дарж татна уу.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022