
Хүсэл мөдөөдөл- бүлэг асуулт
- Амьдралдаа хийж үзэхийг хамгийн ихээр хүсдэг зүйл чинь юу вэ?
- Хүүхэдтэй болохыг хүсэж байна уу? Хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ?
- Хаашаа аялахыг хамгийн их хүсдэг вэ?
- Хамт хийхийг хүсдэг ч бидний хийдэггүй зүйл?
- Хэрвээ ямар нэг гайхамшигт чадвар эсвэл авьяастай болох боломж олдвол ямар авьяас чадвартай болохыг хүсэх вэ?
- Хувь хүнийхээ талаас болон хосын амьдралын талаас ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
- Өдөр бүр чамайг орноос чинь босгодог хүч юу вэ?
- Бид маргааныг хэрхэн шийдэж байгаасай гэж хүсдэг вэ?
- Бидний хайр сэтгэл юун дээр тогтдог вэ?
- Энэ жил юуг хамтдаа шинээр суръя гэж бодож байна?
- Засаасай гэж боддог зан чанар надад бий юу?

Хамгийн дуртай зүйл- бүлэг асуулт
- Хамгийн дуртай кино
- Хамгийн дуртай хичээл
- Хамгийн дуртай ном
- Хүүхэд насны чинь хамгийн мартагдашгүй дурсамж
- Бидний хамгийн мартагдашгүй дурсамж
- Чи өөрийнхөө юунд хамгийн дуртай вэ?
- Миний юунд хамгийн дуртай вэ?
- Хаана байх хамгийн дуртай вэ?
- Хаанаа үнсүүлэх дуртай вэ?
- Бидний хамгийн мартагдашгүй болзоо
- Хамгийн дуртай TV цуврал
- Караокед дуулах хамгийн дуртай дуу?
- Ярих дуртай юу, бичих дуртай юу

Секс ба романс- бүлэг асуулт
- Анхны секс
- Анх хэзээ дурлаж байсан бэ?
- Бидний харилцаа эхэлж байхад хамгийн их чамд таалагдсан зүйл юу байсан бэ?
- Яг яагаад бас хэзээ надтай хосууд болохыг хүссэн бэ?
- Харилцаандаа сэтгэл дүүрэн байдаг уу. Секс болон сэтгэлзүйн тал дээр?
- Ямар нөхцөлд байдалд бидний харилцаа хамгийн бат бөх байдаг вэ?
- Юу чамд хамгийн их хайрлагдсан мэдрэмж өгдөг вэ?
- Болзоон дээр идэх дуртай хоол?
- Миний ямар үйлдэл хайр хүргэм байдаг вэ?
- Хүний ямар зан чанар болон гадаад төрх таалагддаг вэ?
- Ямар дуу сонсохоор би бодогддог вэ?
- Бидний харилцаа удаан үргэлжлэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл?
- Чамд болон өөр хэн нэгэнд тохиолдож байсан ямар нэг үйл явдал хайрын тухай ойлголтыг чинь сэргээж байсан уу?

Хувь хүний талаар- бүлэг асуулт
- Шашин шүтдэг үү?
- Хэрвээ өөрийнхөө ямар нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?
- Амьдралдаа баримталдаг суурь зарчмууд чинь юу вэ? Яагаад ийм зарчим баримталдаг вэ?
- Хамгийн их талархаж явдаг зүйл чинь юу/хэн вэ?
- Хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ?
- Хамаатан садан найз нөхдийнхөө дундаасаа ойр байхыг хүсдэг хүн бий юу Яагаад?
- Чиний бодлоор хамгийн төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?
- Чи надад итгэдэг үү?
- Гэр бүлийн гишүүд дотор чинь яг түүн шиг болохыг хүсдэг хүн бий юу?
- Бидний дунд шийдэгдээгүй үлдсэн маргаан бий юу?
- Хайр дурлалын тэнцвэртэй харилцаа гэж чиний хувьд юу вэ?
- Эрүүл хайр дурлалын харьцааны талаар юу гэж боддог вэ?
- Өөр надаас асуумаар байгаа зүйл бий юу?
1 Сэтгэгдэл