Хүүхдээ зөв нойрны дадалд сургасан үлгэр жишээ дөрвөн ээжийн түүх

Та хэзээ хамгийн сүүлд бүтэн нойртой хонож, өглөөг эрч хүчээр дүүрэн угтсан бэ? Сайхан унтаж амарсны дараа цаанаа л нэг эрч хүчтэй, баяр хөөртэй, сэтгэл санаа өөдрөг байдаг. Ийм сайхан мэдрэмж нялх хүүхэдтэй ээж аавуудын хувьд өдрийн од шиг л цөөхөн байх. Гэтэл хүүхдийн нойр бол үргэлж асуудал дагуулдаг зүйл биш гэвэл та итгэх үү? Хүүхдээ өөрөөр нь унтуулж сургана гэхээр танд бүтэхгүй зүйл мэт санагдаж байна уу?

Нойр бол хүүхдийн хувьд шинэ чадварт суралцах үйл явц байдаг. Энэ аргыг хэрхэн хэрэгжүүлж, хүүхдээ зөв нойрны хэмнэлтэй болгох талаар та мэргэжлийн нойрны арга зүйчийн сургалтад хамрагдсанаар мэдэх боломжтой. Та сургалтыг Hellobaby aппликейшний Академи цэс болон The Sleep Corner-т хандаж тус тус авах боломжтой.

Энэхүү сургалтад хамрагдаж, хүүхдээ зөв нойрны дадалд сургасан үлгэр жишээ дөрвөн ээжүүд өөрсдийн туршлагаас хуваалцсаныг танилцуулж байна.  

Хүүхдээ зөв нойрны хэмнэлд оруулснаар би өөртөө цаг гаргаж иог хийдэг болсон

Намайг Баярмаа гэдэг. Би 25 настай, хоёр хүүгийн ээж. Том хүү 3 настай, бага хүү 6 сартай. Миний хувьд анхны төрөлт, анхны хүүхэд дээрээ ямар ч туршлагагүй байсан учраас их ядарсан. Тухайн үед  хүүхдээ өсгөхөд гэр бүл маань надад тусалж байсан ч нойрны тал дээр ээжид хэн ч тусалж чаддаггүй юм билээ. Төрсний дараа шөнө 2-3 цаг тутамд сэрж хүүхдээ хөхүүлнэ, бүүвэйлнэ. Заримдаа учир нь олдохгүй байн байн сэрж уйлна. Би нойрондоо харамч хүн болохоор тэр бүрд их стресстэж ядардаг байлаа.

Одоогоос гурван жилийн өмнө  ээжүүд нойрны асуудлын талаар их ярилцдаг байсан ч мэргэжлийн сургалт, зөвлөгөө байдаггүй, байсан ч гадаад хэл дээр эсвэл өнгөц мэдээллүүд л байсан.

Харин одоо мэргэжлийн нойрны арга зүйчийн сургалт бий болсон нь маш хэрэгтэй санагдсан. Тиймээс нялх хүүхэдтэй ээж нойргүй хонох ямар хэцүү байдгийг мэдэх тул бага хүүгээ 3 сартайгаас нь нойрны сургалтыг авч хэрэгжүүлж эхэлсэн. Сургалт маш цэгцтэй, ойлгомжтойгоос гадна хэрэгжүүлэхэд ээжийн тэвчээр, хичээл зүтгэл чухал.

Сургалтад хамрагдсанаас хойш эхний 4-5 өдөр хуваарийн дагуу унтуулах их хэцүү санагдаж байлаа. Гэхдээ уйгагүй хичээсний үр дүнд одоо хүү минь нойрны зөв хэмнэлтэй болсон.

Үүний үр дүнд хүүгийн маань нойрны хэмнэл өөрчлөгдөж, хуваарийн дагуу өөрөө бие даан унтаж, шөнө олон сэрэх нь илт багасаж эхэлсэн. Анх 3 сартай үедээ хүү маань өдөр 3-4 цаг болоод унтдаг, харин орой 22:00 цагт унтдаг байсан. Үнэндээ тэгж унтуулдаг байсан гэж хэлэх нь зүйтэй байх. Гэтэл 6 сартай хүүхэд өдөртөө 2 цаг тутамд унтаж, орой 19-20 цагийн хооронд унтах ёстой юм билээ. 

Өмнө нь хүү маань зарим үед унтахдаа их ууртай байдаг байсан. Хүүгээ нойрны зөв хэмнэлд оруулснаас хойш унтах гэж байгаагаа мэдээд их баяр хөөртэй, инээж байгаад тайван унтдаг болсон. Мөн би өөртөө илүү их цаг гаргаж, дуртай зүйлсээ хийж эхэлсэн. Нойрны сургалтыг хэрэгжүүлэхэд хүүхдийн унтах орчин болон гэр бүлийн дэмжлэг маш чухал байдаг. 

Өмнө нь хүү маань зөвхөн мөөмөө идэж байж л унтдаг байсан. Хүүхдээ уйлах төдийд нь шууд тэвэрч авдаг гэх мэт ээжээс хамааралтай холбоос их байснаа сургалтад хамрагдсаны дараа олж мэдсэн. Нэг мэдэхэд миний нойрны асуудал ч бас шийдэгдсэн гэлтэй шөнөдөө бүтэн нойртой хонож байгаа тул өдөртөө хүүгээ дагаж унтахаа больчихсон цоглог эрч хүчтэй болсон. Бас иог хийж өөртөө цаг гаргаж эхэлсэн. Цаашдаа хүүгээ шөнө мөөм идэхгүй унтуулж сургана гэж төлөвлөж байгаа. Хүүхэд нойрны зөв хэмнэлтэй, өөрөөрөө унтаж сурсан үед гэр бүлийн бүх гишүүдийн нойрны асуудал бас шийдэгддэг үр дүнтэй шүү.

Сайн унтаж амарсан ээж мэдээж сайхан л ааш зантай байна.

Намайг Цэнгэл гэдэг. Охин маань бидний анхны хүүхэд. Одоо 7 сартай. Миний хувьд шинэхэн ээж учир мэдэхгүй, чадахгүй зүйл олон байсан. Тэдгээрийн нэг нь мэдээж нойрны асуудал. Хүүхэд төрснөөс хойш эхний хэдэн сард нойрны асуудалгүй байсан боловч хүүхэд томрох тусам ойлгомжгүй зүйлүүд их гарсан  Нойрны сургалтын талаар “Google”-дэж үзсэн боловч эргэлзээтэй зүйл олон байсан. Тиймээс охиноо гурван сартай байхад нь сургалтад хамрагдаж эхлээд “эртхэн хэрэгжүүлэхгүзй яав даа” гэж бодсон. Сургалтад хамрагдсанаар нойрны талаарх мэдээлэлтэй болж өмнө нь огт анзаараагүй зүйлсээ анзаарч, охиноо илүү ойлгодог болсон.

Охин минь унтахдаа уйлах үед асуудлыг хэрхэн шийдэхээ мэддэг болсон. Одоо охиныхоо нойрны хэмнэлийг сар сарынх нь өсөлт хөгжилд нь тохируулан өдрийн болон шөнийн унтлагыг нь хийж байгаа.

Охин маань орой 19:30-д унтаад өглөө 7 цаг өнгөрөөд сэрдэг болохоор өөртөө цаг гаргаж чаддаг болсондоо маш их баяртай байгаа. Мөн өдөртөө охиноо дагаад унтаж амардаг. Өмнө нь охин маань шөнөдөө асуудалгүй сайн унтдаг байсан боловч өдөр унтахдаа заавал мөөм идэж, гар дээр унтдаг байсан. Шинэхэн ээж учир охиноо сэртэл нь тэврээд суух жаргалтай боловч хүүхэд томорч жин нэмэгдэхийн хэрээр би өөрөө ядарч, бие маань чилнэ. Мөн хүүхдээ унтсан хойгуур хийх зүйл их учир үргэлж тэвэрч унтуулах боломжгүй болж эхэлсэн. Бас сургалтад суухын өмнө хүүхэд заавал мөөмөө идэж унтах ёстой гэсэн буруу ойлголттой байсан.

Сургалтад суухын өмнө хүүхэд заавал мөөмөө идэж унтах ёстой гэсэн буруу ойлголттой байсан.

Миний хувьд хүүхдийн 2 нас хүртэлх нойрны багц сургалтыг авсан. Одоо охин маань өдөрт яг хуваарийн дагуу нойрны хэмнэл нь жигдэрсэн бөгөөд унтах цаг нь тогтмол болж орой эрт унтаад өглөө эрт сэрдэг. Хүүхдийн нойрны хэмнэлийг багаас нь зөв тавьж өгөх чухал санагдсан. Одоо ямар нэг асуудал гарахад видео хичээлүүдээ үзээд хүүхдийнхээ сар сарын нойрны онцлогийг мэдэж авдаг.

Монголд ихэнх бага насны хүүхдүүд ээж аавтайгаа зэрэгцээд адил цагт унтаж, сэрдэг. Уг нь бол нас насанд нь тохирсон зөв цагт нь зөв аргаар унтуулж байвал хүүхдийн өсөлт хөгжилд ч маш том эерэг нөлөөтэй.

Намайг жирэмсэн байх үед ойр тойрны хүмүүс маань одоо л сайн унтаж аваарай гэж их захидаг байсан. Бид бүгд л ээж болохоор заавал нойр дутуу байх ёстой юм шиг боддог. Мэдээж ээж болоод шөнө огт сэрэхгүй байна гэж үгүй ч хүүхдээ анзаараад онцлогийг нь мэдвэл нойрны асуудлыг зохицуулах боломжтойг ойлгосон. Хүүхдийн өсөлт хөгжлөөс хамаарсан “Sleep regression” буюу нойрны ухралтын үед охин маань шөнө олон давтамжтай сэрдэг байсан ч яагаад, юуны учраас ингэж байгааг нь урьдчилаад мэдсэн учраас илүү тайван хүлээж авсан. Нойр дутуу үед сэтгэл санаа болон зан байдалд өөрчлөлт орж, юм л бол нөхөртөө уурлах гээд байдаг болдог. Харин сайн унтаж амарсан ээж мэдээж сайхан л ааштай байна шүү дээ. Хүүхэд тань нойрны асуудалгүй байсан ч багаас нь амьдралын зөв дадалд сургах нь чухал. 

Хүүхэд бидний бодож байгаагаас илүү ухаантай

Намайг Б.Нарангарав гэдэг. Би 2 хүүхэдтэй, том маань хүү 2 нас 2 сартай, охин маань 9 сартай. Манай том хүүхэд аутизмтай, унтах дээр маш том асуудалтай байсан. Сургалтад 2021 оны зун хамрагдсан. Тэр үед хүүгийнхээ оношийг мэдэхгүй, унтахгүй байхад гайхаад бүхий л аргыг хэрэглээд аргаа бараад байлаа. Өмнө нь нойр гэж тийм том сэдэв бас олон арга, өргөн хүрээтэй гэж мэдээгүй байсан. Сургалтаас маш их мэдээлэл олж авсан. Мөн сургалтад олон арга зааж өгдөг нь их таалагдсан шүү

Өмнө нь хүүгээ өдөр болон орой унтуулахад 4-5 цагийг зарцуулдаг байхад маш их ядардаг байсан

Хүүхэд бүр өөр учраас ээж өөрийн хүүхдээ яаж унтуулах аргаа сонгох нь зөв санагдсан. Өмнө нь хүүгээ өдөр болон орой унтуулахад 4-5 цагийг зарцуулдаг байхад. маш их ядардаг байсан. Сургалт аваад хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэл зүйг өөрчилж хүүхдээ унтуулах явцыг арай хөнгөвчилж сурснаар сэтгэл санаа хямрах маань багассан. Нойрны сургалтад хамрагдаж, багшаасаа зөвлөгөө авч, хэдэн сар уйгагүй оролдсоны эцэст хүүхдээ яаж унтуулах аргаа олсон.

Хүүтэй маань адил оноштой бүхий л хүүхдүүдэд энэ асуудал байдаг байх. Эм болон нэмэлт бүтээгдэхүүнгүйгээр хүүхдээ өөрөөр нь унтуулна гэдэг миний хувьд маш том амжилт. Хүүхэд бидний бодож байгаагаас ухаантай. Хүүхдэдээ яг юу хийх ёстойг нь боломжит хувилбараар мэдрүүлж, таниулах нь чухал юм шиг санагдсан. Одоо унтах ёстой гэдгийг үйлдэл болон зургаар үзүүлэх үед хүүхэд “одоо унтах юм байна” гэж өөрөө хүлээж авдаг болсон. Хүүтэй маань адил хүүхдүүдийн хувьд унтахын өмнөх бэлтгэл ажлыг яг дарааллаар нь цагтаа хийгээд байвал өөрөө унтаад сурчихдаг.

Хүүгийн маань унтах явц хөнгөрсөн тул ээж болон хүүгийн стресс багассан. Мөн би охиноо багаас нь өөрөөр нь унтуулах арга хэрэглэсэн учир одоо унтах болохоор заавал хөхөө хөхөхгүйгээр унтдаг.

Хүүгийн маань унтах явц хөнгөрсөн тул стресс багассан. Мөн би охиноо багаас нь өөрөөр нь унтуулах арга хэрэглэсэн учир одоо унтах болохоор заавал хөхөө хөхөхгүйгээр унтдаг. Бүтэн нойртой хоноогүй үед ээжийн эрч хүч сул байна. Түүнийг дагаад хүүхдүүддээ чанартай цаг зарцуулж чаддаггүй. Ээж эрүүл эрч хүчтэй байж хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь анхаарлаа бүрэн хандуулж чаддаг. Аливаа зүйлийг мэддэг мэргэшсэн хүнээс нь зөв зөвлөгөөгөө авах нь цаг хугацааг хэмнэж, илүү үр дүнтэй байдаг. Хүүхэд бүр өөр тул ам дамжсан ярианаас биш яг хүүхдэдээ тохирох зөвлөгөөг мэргэжлийн хүнээс нь аваарай. Хүүхдийн өсөлт хөгжилд хооллолт болон нойр хамгийн чухал нөлөөтэй шүү.

Ээж нь хааяа нэг гадагш гарах үед охин минь алзахгүй болсон доо

Намайг Дарьсүрэн гэдэг. Би 25 настай анхны хүүхдээ өлгийдөн аваад 6 сар болж байна. Дөнгөж төрсний дараа охин маань сайн унтдаг байсан тул нойрны сургалтыг нэг их сонирхоогүй. Гэтэл удалгүй нойрны асуудал тулгарч маш их ядарсан учир сургалтад хамрагдахаар шийдсэн.

Сургалт авсан эхний өдрөөс эхлэн үр дүн мэдэгдэж эхэлсэн. Одоо охин маань ээжийн ямар ч оролцоо тусламжгүйгээр өөрөө унтдаг болсон нь маш том амжилт. Мөн миний уйгагүй хичээл зүтгэл гэж боддог. Гэхдээ хүүхдийн нойр үргэлж нэг янзаараа байдаггүй юм билээ. Хамгийн гол нь ээж болон гэр бүлийн бүх гишүүд тууштай байх хэрэгтэй. Хүүхдээ нойрны зөв хэмнэлд оруулснаар өөртөө цаг гаргадаг болсон, шөнө бүтэн нойртой хонож, сайхан амарч чаддаг болсон доо.

Мөөм мөөм бас дахин мөөм! Мөөм идэж байж л унтдаг байсан.

Өмнө нь ерөөсөө л мөөм мөөм бас дахин мөөм. Мөөм идэж байж л унтдаг байсан. За яахав мөөмөө идээд унтлаа гэж бодоход дараа нь нойрны мөчлөг дундаа мэрээд мөөм байхгүй л бол шууд уйлж шөнө олон сэрдэг байсан.

Харин одоо охин маань өдөр ч шөнө ч унтахдаа мөөмгүй өөрөө унтаж сурсан. Өдөр унтахдаа ойр ойрхон сэрэхгүй удаан унтаж, шөнө сэрээд мөөм нэхэж идэхээ больсон.

Мөн унтаад сэрэх үедээ уйлахаа больсон гэх мэт сургалтын үр дүн маш их. Заримдаа ээж нь хааяа нэг гадагш гарахад охин минь алзахгүй болсон доо. Хамгийн гол нь бид хоёулаа бүхэл шөнийн турш сайхан унтдаг болсон нь хамгийн том амжилт юм. Шөнийн нойр маш чухал. Шөнө бүтэн нойртой хоносон хүн маргааш нь эрч хүчээр дүүрэн байдаг. Өөрийгөө хайрладаг ээжүүд маргааш гэж хойшлуулахгүй асуудалтайгаа нүүр тулж сургалтад хамрагдаж нойроо эргүүлэн аваарай.

Хэрэв та хүүхдийн мэргэжлийн нойрны арга зүйч, Олон улсын хүүхдийн нойрны арга зүйчдийн холбооны гишүүн Э.Номинзулын сургалтыг авахыг хүсэж байвал Hellobaby аппликейшн дээрх Академи цэсээс 0-3 сартай, 3-6 сартай, 1-2 настай хүүхдийн нойрны тухай сургалтыг сонгон үзэх боломжтой.

Сэтгэгдэл бичих