“Нойроо эргүүлэн авцгаая” Mompowerment уулзалт боллоо

Hellobaby хоёрдугаар сарыг “Бүтэн нойртой ээж”-ийн сар болгон зарлаж зөвлөгөө, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн Mompowerment ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг хүүхэд бүхэн тавтай сайхан амрахын төлөө уриан дор хүүхдийн нойрны сургалтууд болон зөвлөгөө үйлчилгээ явуулдаг “Sleep Corner”-тэй хамтран 2022 оны 2 сарын 26-нд зохион байгууллаа. Уулзалтад нийт 21 ээж оролцож Мэргэжлийн хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзулаас зөвлөгөө мэдээлэл авахын зэрэгцээ, ээжүүд бие биетэйгээ хүүхдийнхээ нойрны талаар ярилцаж, харилцан туршлага солилцсон юм. 

Хүүхдийн нойрны тухай ерөнхий ойлголт авах тухай энэхүү сургалтын үеэр ээжүүд онолын мэдлэг олж авахын зэрэгцээ мэдлэгээ бататгах зорилгоор хамтран багаар ажиллаж, бодит дасгал ажил хийсэн юм. Энэ нь сургалтыг үр дүнтэй болоход чухал нөлөө үзүүллээ хэмээн оролцогчид дүгнэж байлаа. Сургалтын практик орчныг бүрдүүлэхэд Буудай брэнд хамтран ажилласан бөгөөд хүүхдийн нойрны эрүүл ахуйд хүүхдийн унтах орчин чухал нөлөөтэй гэдгийг нойрны экспер Э.Номинзул онцолж байлаа. 

Hellobaby сар бүр Mompowerment ээжүүдийн дэмжих бүлгийн уулзалтыг тодорхой нэг сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү уулзалтын гол зорилго нь хүчирхэг, бие даасан, мэдлэгтэй ээжүүдийн хүн олныг бий болгох юм.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022