Хуримтлалаар мөрөөдлөө биелүүлсэн түүхүүд

Бидний зорилго, хүсэл мөрөөдөл бүхэн ямар нэг байдлаар мөнгө санхүүтэй холбогддог. Тиймээс зорилгоо бодитоор биелүүлэхийн тулд санхүүгийн нөхцөл байдалдаа уялдуулан хүрэх цэгээ тодорхойлох нь чухал гэдгийг онцлох дөрвөн бүсгүйчүүдийн аль аль дурьдаж байлаа. 

Ээжийнхээ хүслийг биелүүлж хуримтлал үүсгэж хуримаа хийсэн түүх 

Намайг Cувдмаа гэдэг, 39 настай дөрвөн хүүхдийн ээж. Хоёр жилийн өмнө 37 настайдаа мөрөөдлийнхөө хуримыг хийж байлаа. Ээж минь намайг 25 настай байхад буюу 50 гаруйхан насандаа өөд болсон. Ээжийгээ өөд болсны дараа бичсэн тэмдэглэлүүдийг нь уншаад би ээжийнхээ харамслуудыг заавал гүйцээнэ гэсэн зорилго өөртөө тавьсан. Түүний нэг нь хуримаа хийх байсан. 

Анх 2018 онд хуримаа хийнэ гэж төлөвлөөд түүнээс хойш гурван жилийн хугацаанд хуримтлалаа цуглуулж байлаа. 2017 онд гурав дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа гэртээ зүгээр суулгүй санхүүгийн нэмэлт орлого боломжуудыг эрэлхийлж онлайнаар ажлаа хийхийн зэрэгцээ шинэ бизнесээ ч мөн эхлүүлсэн. Бизнесийн маань анхны хөрөнгө оруулалтыг анх нөхөр маань цалингийн зээл авч 10 сая төгрөгөөр эхлүүлж байлаа.

Ингээд орлогоосоо өдөр бүр 15 мянган төгрөгийг хуримтлалдаа хийж эхэлсэн. Үүнээс гадна жирэмсний үед олгодог сар бүрийн 40 мянга, жирэмсний амралтын мөнгө, цалинтай ээжийн 50 мянга зэрэг нэмэлт орлогуудыг үрэлгүй бүгдийг нь хуримтлалдаа хийдэг байсан.

Нэг талаас ээжийнхээ хүслийг биелүүлнэ дээ гэсэн зорилго байсан учраас хуримтлалаа цуцлах, дундаас нь шантрах зүйл байгаагүй. Ямар ч хэцүү байсан зорилгодоо заавал хүрнэ гэж зүтгэсэн. Энэ хугацаанд олсон орлогоосоо тодорхой хувийг хадгаламждаа тогтмол хийж байсан учраас байгаагаа хүргэнэ гэдэг нэлээд их тэвчээр, ухаан шаарддаг юм билээ. Тэр үедээ өөрийгөө дутуу үнэлж байсан боловч одоо бодоход би чаджээ гэж хардаг. 

Хурим нэг талаас эмэгтэй хүн бүрийн хүсэж мөрөөддөг хамгийн сайхан нандин дурсамж. Би 37 настайдаа, нөхөр маань 40 насандаа дөрвөн хүүхдийн аав ээж болсон хойно хуримаа хийсэн. Энэ үед том охин маань 15 настай байсан. Хүүхдүүд том болсон хойно хуримаа хийх нь гэр бүл болон хүүхдүүдийн хувьд ч маш сайхан нандин дурсамж үлддэг юм билээ.

Хуримтлал үүсгэхэд гэр бүл, ханийн минь үүрэг оролцоо чухал нөлөөтэй. Мөн тодорхой зорилгоор хуримтлал үүсгэж байгаа гэдгээ гэр бүлээрээ мэддэг байх нь чухал. Бүгд нэг зорилготой, зөв хэрэглээтэй, ухаалаг зарцуулалттай байх үед хуримтлал яваандаа зуршил болж чаддаг. Яг одоо дараагийн ойрын зорилгоо тодорхойлчихсон, түүндээ хүрэхийн тулд зүтгэж байна. Том охин маань 17 настай. Ирээдүйд эмч мэргэжлээр Япон улсад суралцах зорилготой учраас түүнийх нь төлөө хичээнгүйлэн зүтгэж байна. Хуримтлал бол урт хугацааны төлөвлөгөө, түүнийхээ төлөө тасралтгүй бага багаар урагшлахад биелдэг зүйл юм. 

Хуримтлалын хүчээр байрны урьдчилгаагаа бүрдүүлж байлаа

Намайг Хажидмаа гэдэг.  Одоо 28 настай, саяхан хүүхдээ өлгийдөж авсан шинэхэн ээж. Нөхөртэйгөө ханилаад 11 жил болж байна. Бид хоёр Чех, Солонгос улсуудад нэлээн удаан хугацаанд ажиллаж амьдарсан. Солонгост амьдарч байхдаа үнэндээ юу ч хурааж хуримтлуулаагүй. Харин Чех улсад очсон хойноо байр авна гэж зорьсон. Ингээд гурван жилийн дотор 40 сая төгрөг цуглуулж байрны урьдчилгаа бүрдүүлж байлаа. Чех бол цалингийн өртөг нь тийм ч өндөр биш бараг л Монголтой адилхан. Гэсэн ч бид хоёр байр авна гэж зориод нэгнийхээ цалинг яс хадгалаад нөгөөгийнхөө цалингаар бүх зүйлээ хэнээс ч дутахгүйгээр болгочихдог байсан.

Хамгийн эхлээд хадгаламжтай болох зорилгоо тодорхойлох нь чухал. Тэгээд түүнийхээ дагуу сардаа хэдэн төгрөг хуримтлуулахаа төлөвлөсөн. Ингэж төлөвлөх үед зорилго тодорхой болчихдог учраас яаж ийгээд л болгодог.

Хамгийн эхлээд хадгаламжтай болох зорилгоо тодорхойлох нь чухал. Тэгээд түүнийхээ дагуу сардаа хэдэн төгрөг хуримтлуулахаа төлөвлөсөн. Ингэж төлөвлөх үед зорилго тодорхой болчихдог учраас яаж ийгээд л болгодог. Хамгийн гол нь төлөвлөсөн мөнгөө хэрэглээндээ хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг нь их чухал. Мөнгөө зөв зарцуулаад сурсан байхад түүнийхээ дагуу мөнгөө хадгаламждаа хийхэд асуудал үүсдэггүй. Миний хувьд хадгалах зуршил гэхээсээ илүү хэрэггүй зүйлд мөнгө үрэх, тооцоололгүй байх зуршлаа засах нь чухал гэж боддог. Мөнгөө зөв зарцуулаад сурчихаар сүүлдээ хадгаламждаа мөнгөө хийхийн хажуугаар бусад дуртай зүйлсдээ ч мөнгө зарцуулах боломжтой болдог. Хадгаламжийн мөнгө маань ихсэх тусам улам нэмэгдүүлж арвижуулмаар санагддаг юм билээ. Ямар нэг зүйлд зориод төлөвлөвөл хүн хэрэгцээгүй зардлуудаа танаж зорилгодоо хүрдэг гэдгийг ойлгосон. Гэхдээ хүнд олсон мөнгөө хэзээ ч, хаана ч эргэлзээгүй зарцуулж байх цор ганц зүйл бол эрүүл мэнд . Харин бусад зүйлд бодолтой, тооцоотой байх хэрэгтэй.

Найзуудаараа зорилготой хуримтлал үүсгэхээр бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа улам их ухамсарладаг  

Намайг Анхбаяр гэдэг арван жилийн хар багын дөрвөн найзтайгаа тавуулаа зорилготойгоор хуримтлал үүсгэж хоёр удаагийн аялал хийж байлаа. Эхний хуримтлалаараа Бээжин рүү, дараагийн удаа Тайланд руу аялж, мартагдашгүй сайхан дурсамж бүтээсэн. Бид тав анх Голомт банкны Үндэсний хуримтлалыг 300 мянган төгрөгөөр эхлүүлж байлаа.

Ингэхдээ бид сар бүр нэг хүн 60 мянган төгрөг хийдэг. Мөн жил бүр нэг нэгнийхээ төрсөн өдрөөр 400 мянган төгрөгөөр нийлж хадгаламждаа хийдэг уламжлалтай.

Ингэхдээ бид сар бүр нэг хүн 60 мянган төгрөг хийдэг. Мөн жил бүр нэг нэгнийхээ төрсөн өдрөөр 400 мянган төгрөгөөр нийлж хадгаламждаа хийдэг уламжлалтай. Найзуудаараа зорилготой хуримтлал үүсгэхээр бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, бие биедээ итгэж тогтмол хуримтлалаа хийдэг юм билээ. Сүүлд Тайланд руу аялахад бидний хоёр нь өөр орноос гурав нь Монголоос очиж дундаа уулзан аялж байсан. Аяллын хугацаанд бид бие биеэ найзын хувиар гэхээс илүү хувь хүн талаас нь улам мэдэрч, таньдаг юм билээ. Энэ найз маань ямар амьдралын хэв маяг, дадал зуршил мөн хүсэл зорилготой вэ зэргийг илүү мэддэг болсон. Аялал маань тэр чигтээ л дурсамж болон үлдэж, найзуудын үнэ цэнийг улам их нэмэгдүүлсэн. Сүүлийн аяллаасаа ирээд л хуримтлалаа үргэлжлүүлж дараагийн аяллынхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн.  Хуримтлал үүсгэхэд гол нь юуны төлөө, мөн хэр хугацаанд, ямар давтамжтай хуримтлалаа үүсгэх вэ гэдгээ нарийн тооцоолох нь маш чухал.

Сэтгэгдэл бичих