Завгүй ээжийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргууд  

Хойшлуулж боломгүй олон чухал ажлыг нэг өдөр зэрэг амжуулах ёстой өдөр ээжүүдэд үе үе тохиолддог доо. Тийм өдрүүдэд завгүй ээжүүд ажлаа хэрхэн амжуулж болох талаар зөвлөмжийг танд хүргэе.

Ажлаа төлөвлөдөг

Завгүй, урт өдрийг амжилттай, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал. Төлөвлөгөө бол ажлын тал хувь гэдэг дээ. Өглөө гэрээсээ гараад ямар ажлаа хэрхэн, хаанаас эхэлж, яаж амжуулахаа төлөвлөсөн байхад таны тэр өдрийн бүтээмж хамгийн багадаа л гэхэд 80 хувь биелсэн байна. Их хотын түгжрэл, ээжийн үүрэг хариуцлага ихтэй, завгүй өдөр хоногуудад та хэрхэн яаж ажлаа амжуулахаа заавал төлөвлөөрэй.

Эрт унтаж амардаг

Бүтэн нойртой хонох нь маргааш өдрийн ажлын бүтээмжид хамгийн чухал нөлөөтэй. Хүний нойр гүн болон гүехэн нойр гэсэн хоёр төлөвт байдаг. Гүн нойр нь бидэнд хамгийн чухал бөгөөд шөнийн 11:00-02:00 цаг хүртэл үргэлжилдэг. Энэ үед хүний тархи, бие организм бүрэн амарч тайвширдаг. Хэрэв та хэт орой орондоо орж, дээрх цагуудад гүн нойрсоогүй бол таны бие бүрэн амарч чадахгүй гэсэн үг. Тиймээс завгүй ачаалал ихтэй өдрийн бэлтгэл урд шөнөөс эхэлдэг гэдгийг санаж эрт унтаж амрахыг зөвлөж байна.

Хүүхдээ найдвартай газар даатгадаг

Чухал ажлаа амжуулах хэрэгтэй үед хүүхдээ хэн нэгэнд даатгаж үлдээх шаардлага ээж бүхэнд л гардаг. Тэр болгонд гэр бүлийнхнээсээ “Хүүхэд хараад өгөөч” гэж гуйх боломжгүй үе байдаг шүү дээ. Тэгвэл ээжүүд бидэнд тулгамддаг яг энэ асуудалд тус болох арга байна. Энэ бол хүүхдийн мөрөөдлийн ертөнц Elf Next Door. Хүүхдийн хөгжил боловсролд зориулагдсан тав тухтай, сонирхолтой орчинд, мэргэжлийн багш нарт хүүхдээ даатгаж үлдээгээд санаа зовох зүйлгүй төлөвлөсөн ажлаа амжуулахад тань эднийх тус болно.

Мөн хүүхдийн нас насны онцлогт тохирсон шим тэжээлт, эрүүл чанартай хүнсийг сонгон өдрийн гурван хоол, зууш бэлтгэн үйлчилдэг болохоор хүүхэд маань өлсөж, ам нь цангаж байгаа болов уу гэж санаа зовох зүйлгүй. Та өөрийн төлөвлөсөн ажлаасаа хамааран 2-8 цагаар хүүхдээ үлдээж болох бөгөөд энэ хооронд таны хүүхэд ямар шинэ зүйл сурч, тоглосон, юу идэж, уусан, хэдэн удаа бааж, шээсэн гэх мэт хүүхэд нэг бүрд бүрэн тэмдэглэгээ хөтлөн эцэг эхчүүдэд хүлээлгэн өгдөг. Тиймээс эцэг эхчүүд Elf Next Door-т хүүхдээ үлдээгээд санаа амар ажлаа амжуулахад хамгийн тохиромжтой.

Мөн та хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа бол эднийхийг зорин ирээрэй. Заавал бүтэн өдрөөр биш эхний ээлжид 2 цагаар хүүхдээ үлдээгээд яваандаа бага багаар дасгах байдлаар цагаа уртасгаж болох юм. Энэ хооронд хүүхэд тань өөр бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, тоглож, шинэ зүйлийг сурч, нийгэмшиж байгааг ажиглах боломжтой. Мөн та хажуугаар нь өөрийнхөө төлөвлөсөн чухал ажлаа ч амжуулахад тустай.

Ажлаа төвлөрч хийх хугацааг өөртөө өгдөг

Жоржтауны их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны дэд профессор Кал Ньюпортын “Гүн Үйл” номд дурдсанаар нэгэн зэрэг олон ажлыг хийх биш зөвхөн сонгож авсан нэг ажилдаа л бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллах нь бүтээмжийг асар их нэмдэг тухай дурджээ. Жишээ нь та өөрөө ажиллах хугацаагаа сонгож болох бөгөөд ихэвчлэн 25 минут гүн төвлөрч ажиллаад 5-10 минутын завсарлага авч эргээд ажилдаа мөн хугацаагаар төвлөрч ажиллах нь тохиромжтой байдаг гэжээ. Ээжүүд бид хүүхдээ харангаа төвлөрч ажиллах боломж хомс байдаг шүү дээ. 

Тэгвэл хүүхдээ найдвартай газар асран халамжлуулахаар үлдээсэн байхад төвлөрч суух хангалттай цагийг өөртөө гаргаж болох нь ээ. Яг үнэндээ ихэнх хүмүүс 8 цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг боловч үүнээс 4 цагийг л гүн төвлөрч ажлаа амжуулахад зарцуулдаг байна. Завгүй бөгөөд амжилттай ээжүүд үүнийг мэддэг бөгөөд тэд ажлаа богино хугацаанд хэрхэн үр дүнтэй төвлөрч хийхээ мэддэг.

Алтан цагийг ашигладаг

Завгүй амьдралын хэмнэл дунд өөртөө цаг гарган хобби, дуртай зүйлээ хийх хийх, үе үехэн нөхөртэйгөө болзоонд явах, найз нөхөдтэйгөө уулзах хэрэгцээг ээжүүд бид ихэнхдээ хойш нь тавьдаг. Тэгвэл Pew Research Center-ийн гэр бүлийн сэтгэл ханамжийн судалгаагаар эцэг эхчүүдийн 59 хувь нь хүүхдэдээ хангалттай цаг зарцуулж чаддаггүй гэжээ. Харин өөрийн дуртай зүйлдээ цаг гаргадаг буюу өөрийн хобби, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг эцэг эхчүүд хүүхдэдээ ч мөн адил чанартай цагийг зарцуулдаг гэжээ. 

Хүүхэд харах хүн байхгүй хэмээн та өөртөө зориулах “алтан цаг”-аа хойшлуулах гэж байгаа бол энэ асуудлыг ч бас Elf Next Door танд шийдэж өгнө.  Та “Golden Hour” багц буюу 17:00-22:00 цагийн хооронд хүүхдээ харуулах боломжийг ашиглаад хааяа нэг өөртөө алтан цаг зарцуулахад тохиромжтой гэсэн үг.

Орчин үед гэр орон, үр хүүхэд, ажил, хувийн бизнес, эрүүл мэнд, гоо сайхан, хөгжил баясал аль алиныг нь зэрэг амжуулдаг амжилттай эмэгтэйчүүд олон болжээ. Тэдгээр эмэгтэйчүүд өөрийн цаг хугацаагаа үнэлж, чухлыг эрэмбэлж, өөрийгөө хайрлаж, ихийг амжуулдагт гол нууц нь байдаг юм шүү.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022