Хүүхдийн баярын органик, оюунлаг, онцлог бэлэгнүүд

Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдэдээ аль болох эрүүл, чанартай, хэрэгцээтэй, оюунлаг бэлэг сонгохыг илүүд үздэг болжээ. Тиймээс эх үрсийн баяраар сонгох эрүүл, амттай, органик, оюунлаг бэлгийн багцыг онцлон танилцуулж байна.

Эх үрийн бэлгийн багц

Дөнгөж амаржсан ээж, шинэхэн мэндэлсэн нярай охинд бэлэг хайж байвал Үр минь брэнд, MamaBee хамтран гаргасан ээж охин хоёрын бүхий л хэрэгцээг хангах төрөх бэлтгэлийн багцыг танилцуулж байна. Энэхүү бэлгийн багцад нярайн өлгий даавуу, боди, малгай, өмд цамцны хослол, имж эх ороолт, хөхүүл дэр, хүүхдийн кошлок зэрэг дөнгөж төрсөн эх хүүхдэд хамгийн хэрэгцээтэй бүхий л зүйлсийг багтаажээ.Үнийн хувьд 372000 төгрөг. Хэрэв та хүсвэл дээрх бүтээгдэхүүнүүдээс өөрөө сонголтоороо багц болгон авах боломжтой. 

Үр минь брэнд нь эхийн хэвлийгээс гадаад орчинд дасах хүртлээ хамгийн тухтай байгаасай гэсэн хүслээр хүүхэд бүрийг эрүүл өсөн торниход нь зориулж өдөр бүр өмсөхөд таатай, тав тухтай, хүүхдийн биеийг нухаж, улайлгаж харшлахгүй органик, дээд зэрэглэлийн материалтай нярайн хувцсыг ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрт сэтгэлээ шингээн урладаг гэдгээрээ онцлог билээ.

Ээж, нярайд зориулсан бэлгийн багцыг Үр минь брэндийн төв салбар Шангрила худалдааны төвийн 2 давхарт Могжоохон хүүхдийн тасагт “Үр минь” брэнд өдөр бүр 10-22 цаг хүртэл ажиллаж байна. Мөн онлайн худалдаа буюу www.urmine.mn болон Фэйсбүүк чатаар захиалаад хүргүүлээд авах боломжтой.

Ээжүүдийн бүтээл

Үрээ гэх ээжүүдийн сэтгэлийг багцалсан Гоолингоо ментор клубийн бизнес эрхлэгч ээжүүдийн бүтээгдэхүүний дээжийг багтаасан бэлгийн багц гарчээ.

Үүнд хүүхдийн хувцас, тоглоом, ном, бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх зурагт хуудас, хүүхдийн болон ээжийн арьс арчилгаа, гоо сайхан, ном, лаа зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сонголттойгоор бэлгийн багц болгон худалдаалж байна.
Тиймээс зөвхөн хүүхэд гэлтгүй ээжүүдэд ч зориулан эндээс сонголтоо хийж болох юм. Насны ангиллын хувьд 0+ болон 5+ насны хүүхдүүдэд тохиромжтой бэлгийн багц байгаа бөгөөд ээжүүдэд тусгайлан зориулсан багцыг мөн сонирхож үзээрэй. 

Гэртээ туршъя

Хэрэв та хүүхдэдээ оюунлаг бас сонирхолтой бэлэг сонгохыг хүсэж байвал “Гэртээ туршъя”-ийн Шинжлэх ухаанч бэлгийн багцаас сонголтоо хийгээрэй. “Ирээдүйн Нобелийн шагналтанд зориулав” уриатайгаар хүүхдийн баярт зориулан  нас насны ангиллаар  бэлгийн багцыг бэлджээ. Үүнд 4+ настай хүүхдэд зориулсан таван төрлийн багцыг 12500-31500 төгрөгөөр худалдаалж байна. 

Та гэртээ хүүхэдтэйгээ галт уулын туршилтыг бодитоор хийж үзэн, гэрэлтдэг төмс хийж, нар сарны хөдөлгөөнийг ажиглах гайхамшигт туршилтуудыг хийгээрэй. Энэхүү бэлгийн багцуудад физик, хими, биологийн туршилтыг багтаасан учраас шинжлэх ухааны системтэй мэдлэгийг олгоход чухал ач холбогдолтой. Хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулсан агуулга, туршилтын хэрэглэгдэхүүн, зурагт тайлбартай гарын авлагатай бэлгийн багцыг www.sciencekids.mn хаягаар захиалан авах боломжтой. 

EduTech – шинжлэх ухааныг бодитоор танин мэдэх боломж

Техник технологи, шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж буй өнөө үед хүүхдүүд энэ чиглэлийн мэдлэгийг олж авах нь хамгийн чухал болжээ. Бид алхам тутамдаа шинэ техник технологи, шинжлэх ухааны нээлтүүдтэй танилцдаг байсан бол одоо бидний хүүхдүүд өөрсдөө тэрхүү нээлт, шинэ технологийг бүтээх цаг иржээ. Тэгвэл энэ боломжийг боловсролын технологи, шинжлэх ухааны танин мэдэхүйн EduTech төв олгож, орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна.

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна —- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022

Хүүхдүүд шинжлэх ухааныг яагаад зөвхөн сургууль гэдэг газраас хайрцаглагдаж сурах ёстой гэж? Та хүүхдэдээ шинжлэх ухааны практик үйл ажиллагаа, бүтээлч байдлаар дамжуулан бодит ертөнцийн асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн гүнзгий агуулгуудыг энгийнээр ойлгуулахыг хүсэж байвал EduTech зориорой.

Эднийх хүүхдийн баярыг тохиолдуулан бүтэн жилийн клубийн гишүүнчлэлийн эрхээ 2022.06.10-ныг хүртэл 50% хямдруулан 300,000 төгрөг болгожээ. EduTech төвийн гишүүн болсноор бүтэн жилийн турш шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээлэл олж авахаас гадна мэдлэгээ бататгаж боловсролын роботуудын ухаалаг функцээр дамжуулан практик дадлага хийх боломжийг олгодог. EduTech төвийн сургалтыг хөтөлбөр нь АНУ, БНСУ, Англи, Солонгос, Унгар зэрэг орны STEAM хөтөлбөрийг Монголдоо нутагшуулж бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаа явуулж байна. Та хүүхдийнхээ шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээг бодитоор дэмжиж хүүхдийн баярын бэлэг бариарай.

OWL LAB цэцэрлэгийн дүү нар маань алгоритм сурч болох уу?🌎🌎🌎

Posted by Owl lab on Wednesday, 12 January 2022

Ургаж том болдог бэлэг

Хүүхдэдээ өмнөх жилүүдийнхээс арай өөр сонирхолтой шинэлэг бэлэг өгмөөр байна уу? Тэгвэл ургаж том болдог бэлэг буюу Үндэсний бэлэг дурсгалын шилдэг брэндүүдийн хамтарсан Эко Старс бэлгийн багцаас сонголтоо хийгээрэй. 

Энэхүү багцад хүүхэд өөрөө арчлан ургуулах тасалгааны амьд ургамал, мэдлэгтэй аяга, Бурамхан чихэртэй хамтатган багтаажээ. Хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ургамал цэцэг, ховордсон ан амьтдыг танин мэдэх, хайрлан хамгаалах, эх дэлхийн ирээдүйн ногоон иргэд болон өсөн хүмүүжихэд нь хувь нэмэр оруулах зорилгоор Үндэсний брэндүүд хамтран энэхүү бэлгийн багцыг бэлджээ. Насны хувьд 2-7, 8-16 насны хүүхдүүдэд тохиромжтой хоёр төрлийн багц 35000, 45000 төгрөгөөр худалдаалж байна.

Мини лаб-Бүтээлч бэлэг

Хүүхдийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийг хүсэж байвал өөрсдөө бүтээе-Мини Лаб бэлгийн багцаас хүүхдэдээ сонголт хийгээрэй. Үүнд өөрөө хийдэг эко уруулын будаг, ванны бөмбөлөг, лаа, саван зэрэг нь бүтээлч, сониуч бяцхан охидод хамгийн сонирхолтой бэлэг болно. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой энэхүү бэлгийн багцууд үнийн хувьд 7000-29900 төгрөгийн хооронд худалдаалж байна. Үндэсний үйлдвэрлэл, хүүхдийн баярын өгөөжтэй бэлэг “Мини Лаб”-ыг UB mart худалдааны төвийн 1 давхарт байрлах Эко Тоглоом дэлгүүрээс болон фэйсбүүк хуудсаар захиалан авах боломжтой. 

Номтой, тоглоомтой, амттантай

Бяцхан үрийнхээ анхны хүүхдийн баярт зориулж ууттай бэлэг авч өгөхөөр төлөвлөж байна уу? Тэгвэл органик хүнстэй, номтой, тоглоомтой бэлгийн багцыг санал болгож байна. Энэхүү багцад Organix брэндийн 6-аас 12+ сартай хүүхдүүдэд тохирсон төрөл бүрийн жимс ногооны амттай амтат жигнэмгийг багтаажээ. Эдгээр жигнэмэг нь нэмэлт сахар, нөөшлөгч бодисгүйгээс гадна хөөрхөн хэлбэр дүрстэй, идэхэд зугаатай, хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн хүүхдийн нас насны онцлогт тохирсон тоглоом болон “Намайг тэврээрэй”, “Хамтдаа олцгооё” зэрэг бяцхан хүүхдүүдэд тохирсон хүрч мэдэрдэг номыг уутандаа багтаажээ. Энэхүү бэлгийн багц нь 0-3 насны хүүхдүүдэд өгөхөд хамгийн тохиромжтой. Үнийн хувьд 35000-55000 төгрөгийн хооронд худалдаалж байна. 

Зугаатай ном, тоглоом

0-3 насны хүүхдэд тохирох хүүхдийн баярын хамгийн зөв сонголт бол эрүүл, аюулгүй байхаас гадна бяцхан үрсийн ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх, өнгө дүрс мэдэрхүйн үйл ажиллагааг сайжируулах бэлэг сонгох нь зөв юм. Та хүүхдэдээ BPA FREE, хүүхдэд хоргүй материалаар хийгдсэн чанартай тоглоом хайж байвал EleFun.toy.storeоос сонголтоо хийгээрэй. Хүүхдийн гарын жижиг булчин, сэтгэхүйг хөгжүүлэх, даавуун, зурагтай, хаздаг тоглоомтой, хуудас бүр нь шажигнадаг угааж болдог номнууд төрөл бүрээрээ бий. Үнийн хувьд 19900-69500 төгрөгийн хооронд худалдаалж байна.

Бурамхантай бэлэг

Мэдээж хүүхдийн баярыг амттангүйгээр төсөөлшгүй. Хүүхдүүд л болсон хойно амттай чихэртэй бэлэгт дуртай шүү дээ. Тэгвэл бидэнд хүүхдүүддээ зориулах оюунлаг бас амттай  бэлгийн багцын сонголт байна. Энэ бол Бурамхан брэндээс хүүхдийн баярт зориулан гаргаж буй бэлгийн багц юм. 


Бурамхан үндэсний брэнд нь витамин c-ээр баяжуулсан, төрөл бүрийн хэлбэр дүрстэй, глютенгүй, нөөшлөгч бодисгүй жимсний охиор баяжуулсан амттан үйлдвэрлэдэгээрээ онцлог. Эх орны брэнд “Бурамхан”-аас гаргасан номтой энэхүү бэлгийн багц 0-4, 5-8, 8+ гэсэн гурван төрлөөс сонголтоо хийх боломжтой. Үнийн хувьд 19000-39900 төгрөгийн хооронд худалдаалж байна. 

Сахаргүй гэхдээ амттай

Амттан тэгсэн хэр нь сахаргүй, глютенгүй, веган чипс, амттан байна гэвэл та итгэх үү? Эцэг эхчүүд бид хүүхдүүддээ хамгийн сайныг л хэрэглүүлэхийг зорьдог. Хүүхдийн баярын амттай, эрүүл, шинэлэг, чамин бэлэг сонгохоор хайж байвал энэ багц яг танд тохирно. Ихэнх дэлгүүрүүдэд худалдаалдаг, байж л байдаг амттан сонгох нь хүүхдүүдэд тийм ч сайхан мэдрэмж төрүүлэхгүй болов уу. 

BITEийн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өдөрт идэх ёстой жимс, хүнсний ногооны 5/1-ийг орлох бөгөөд жимсний целлюлоз нь мэдрэлийн системийг хариуцдаг В-ийн төрлийн амин дэм, харааны мэдрэмжийг дэмждэг А амин дэм, дархлааг сайжруулах C амин дэм болон фолийн хүчил, төмрийг агуулдаг.

Хүүхдээ багаас нь өөрийгөө хайрлаж хүндэлдэг, зөв сонголт хийдэг болгоход эцэг эхчүүд бидний үлгэр дуурайлал, хэрэглээ чухал нөлөөтэй. Бэлгийн багцын үнийн хувьд ч боломжийн бөгөөд 15000, 18000 төгрөгийн үнийн дүнтэй багцаас сонголтоо хийх боломжтой. Мөн хамт олноороо захиалах буюу 100-аас дээш захилгад 15%-ийн хямдрал зарлажээ. Мөн 50000 төгрөгөөс дээш худалдан авалтад үнэгүй хүргээд өгөх юм байна. Насны хувьд 2-оос дээш насны хүүхдүүдэд сонгоход тохиромжтой.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022