Зуны улиралд хүүхдээ хөгжүүлэхийг хүсэж буй ээжүүдийн мэдэх ёстой 4 газар 

Хүүхдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлээсэй гэж хүсэж байна уу? Тэгвэл хүүхдийн хөгжил боловсролд зориулсан дараах хөтөлбөрүүдийг Hellobaby онцлон танилцуулж байна.

Little Kickers Mongolia

Цэцэрлэг, сургуулийн амралт эхлээд энэ зуныг хүүхдээ хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэж бодож байна уу? Тэгвэл хүүхдийн биеийн болон нийгмийн хөгжлийн ур чадваруудыг эзэмшүүлэх шинэлэг, зугаатай хөтөлбөр Little Kickers-ийг танилцуулж байна. 

Little Kickers гэж юу вэ? Энэ бол дэлхийн 33 оронд хэрэгжиж буй сургуулийн өмнөх насныханд зориулсан хөл бөмбөгийн франчайзинг хөтөлбөр бөгөөд хөл бөмбөгөөр дамжуулан таны хүүхдэд биеийн хөгжлийн болон нийгмийн хөгжлийн ур чадваруудыг хөгжилтэй байдлаар, тоглоомын аргаар эзэмшүүлэх юм.

“Little kickers” зуны хөтөлбөрт хамрагдсанаар таны хүүхэд:

  • Олон найз нөхөд, шинэ хүрээлэлтэй болно
  • Өөрийгөө нээж, багийн тоглогч байхад суралцана
  • Ялалт, ялагдлын амтыг мэдэрч сэтгэл зүйгээ удирдаж сурна
  • Биеийн ерөнхий хөгжил, тэсвэр тэвчээр сайжирна
  • 7 хоногт 2 удаа, 50 минутын гадаа талбайн хичээлд хамрагдаж өвлийн улирлыг ханиадгүй давах хүчирхэг дархлаатай болно
  • Хөлбөмбөгийн олон талт чадварт тоглоомын аргаар, хүчлэлгүйгээр, системтэйгээр суралцана
  • Мөн ээж аавуудад маань хүүхдээ таньж мэдэн хүүхэдтэйгээ өнгөрөөх дурсамжит мөч, ирээдүйд нь оруулж буй үнэт хөрөнгө оруулалт байх болно.

Насны хувьд дараах ангиллаар элсэлт авна. Үүнд: 

  • Mighty Kickers (3.5-5 нас)
  • Mega Kickers (5-7 нас)

Дэлгэнгүй мэдээллийг Little Kickers Mongolia хуудсаас аваарай. 

Tomyo Kids Club 

Зуны бүтэн өдрийн цогц сургалтыг Tomyo Kids Club 5-9 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 9 төрлийн үндсэн хичээлийг мэргэжлийн багштай орж сургуулийн гэрийн даалгаврыг мөн туслах багшийн хамтаар хийх юм. Үүнд англи хэл, Кодчилол, Бүжиг/Балет, Уран зураг, Дуу хөгжим, Төсөл хичээл, Лего, Шоо, Шинжлэх ухааны туршилт зэрэг хичээлүүдээр таны хүүхдийг цогц байдлаар хөгжүүлнэ.

Та Tomyo Kids Club цогц хөтөлбөр ажлын өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл хичээллэх бөгөөд өдрийн хоолтой учраас та бүтэн өдрийн турш хүүхдэдээ санаа зовохгүй, тохь тухтай орчинд зуны амралтыг нь үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой юм.

Space academy 

КОДЧИЛОЛ+ИНЖЕНЕРЧЛЭЛ=Цогц мэдлэг ур чадварыг нэг дороос хүүхдэдээ эзэмшүүлэхийг хүсвэл Space academy-ийн бага насныханд зориулсан STEM-ийн багц зуны сургалтыг сонирхоорой. Үүнд Алгоритмын үндэс, Scratch Coding, Программчлалын анхан шатны суурь мэдлэг, Инженерчлэлийн суурь ойлголтууд, Механик, зураг төсөл, физик гэх мэт шинжлэх ухаан, технологийн олон салбарын суурь мэдлэг чадварыг таны хүүхдэд эзэмшүүлнэ.

Сургалтын үеэр бодит дадлага хийж, хичээл бүрт жижиг төсөл хийж гүйцэтгэж мэдлэгээ бататгана. Мөн шинжлэх ухааны хэрэглээ, амьдралын практик ойлголтууд, багаар ажиллах харилцааны чадваруудыг эзэмшүүлнэ. Сургалт 6 сарын 13-ны өдөр эхлэх бөгөөд 7 хоногт 3 удаа 90 минутаар нийт 12 хичээл орно. Space Academy-ийн сургалтын онцлог нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар ба цогц мэдлэгийг эзэмшүүлэх юм.

Төвлөрөл – Сургалт нь сурагчийг дээд зэргээр төвлөрч, бүтээлчээр сэтгэхэд туслах тоглоомууд, сонирхолтой туршилтуудад тулгуурлан явагдана.

Цогц мэдлэг – Hardware/Software, HardSkill/SoftSkill зэрэг мэдвэл зохих олон талт суурь мэдлэг, ур чадваруудыг HandsOn/Interactive гэх мэт сурагчдад сонирхолтой байх орчин үеийн боловсролын дэвшилтэт арга техникүүдийг ашиглан нэг дороос тэнцвэртэйгээр эзэмшүүлнэ.

Үр дүн – Хичээл бүрт сурагчид ямар нэгэн бичил төсөл өөрийн гараар хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тэдний юу сурсныг гэрчлэхээс гадна сурсан зүйлээ хэрэглэх, мартахгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Сургалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Space Academy хуудсаас аваарай.

Educated Space 

Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол хүүхдийн олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4Teens зуны хөтөлбөрийг судлаад үзээрэй. Бодит үр дүнд суурилсан өсвөр насныхны өсөлтийн цогц энтeрпрайз хөтөлбөрийг цэвэр агаарт, байгалийн сайханд Нарс хүүхдийн зусланд зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сонирхолтой математик/ Хөгжилтэй шинжлэх ухаан/, Бясалгал & Иог/Байгальд хичээллэх/, Мэтгэлцээн, Номын клуб /Өөрийгөө зөв илэрхийлэх/, Уран зураг, Дижитал урлал /Комик, Манга бүтээх/, Төслийн менежмент /Бичил төслүүд багаараа хэрэгжүүлнэ/ зэрэг олон талт чадамжийг эзэмшүүлнэ.

Зуны хөтөлбөр дараах хуваарийн дагуу ээлж хүлээн авах бөгөөд нэг ээлж 7 хоног байна.

I -ээлж VI/18-25

II-ээлж VII/25-VIII/01

III-ээлж VIII/15-20

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Educated Space хуудсаас аваарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022