Нөхрүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах 5 шалтгаан 

Аавууд, нөхрүүдийн эрүүл мэндийн асуудал ганцхан эр хүний өөрийнх асуудал биш энэ  бол ээжүүдийн, эхнэрүүдийн, охидынх нь ч гэсэн асуудал байдаг. Яагаад гэдгийг дараах таван шалтгаанаар баталгаажуулъя.  

1.Өрхийн санхүүд хамааралтай

Бага насны гурван хүүхэдтэй залуухан гэр бүл. Эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг. Олонх гэр бүлийн адилаар байрны зээл төлж, 3 хүүхдээ улсын сургууль цэцэрлэгт өгдөг гэж бодъё. Өрхийн дундаж орлого 2.5 сая. Барилгын компанид ажилладаг нөхөр нь Монгол эрчүүдийн өвчлөлийн түгээмэл шалтгаан болох ходоодны хорт хавдраар хүндээр өвчилсөн. Хэдийгээр улсын эрүүл мэндийн даатгалаар зарим эмчилгээ, хагалгаа хийгдсэн боловч бодит эмчилгээний зардал дор хаяж 6-20 сая төгрөг. Өрхийн орлогын дийлэнхийг олж байсан аав хүндээр өвдөхөд, эсвэл гэнэтийн осолд орох, нас барахад хамгийн том ачаалал ээжүүдэд, эхнэрүүдэд оногддог. 

Хэдийгээр монголчууд бид нар амны билэг гэж ярьж эдгээр асуудал эрсдэлийг ярих дургүй байдаг ч статистик худлаа хэлдэггүй. Нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчнөөр нас баралт тохиолдож буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаант нас баралт байна. 

Эх сурвалж: Жендерийн үндэсний хороо-2020

2. Хортой маскулин чанар 

Эрэгтэй хүмүүсийн бусдаас хамгийн их сонсдог, магадгүй таны амнаас ч гардаг байж болох үг бол “Эр хүн шиг бай”, “Битгий шалчгар бай” Битгий сул дорой бай”  “ Эр хүн уйлдаггүй юм” гэх үгнүүд юм. Энэхүү үгс бидний дунд байдаг эрэгтэйлэг шинж чанарыг “дуугүй, гүндүүгүй, тэвчээртэй, олон таван үггүй” гэх мэтээр тодорхойлдгоос болж тэд сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг, бусдаас тусламж дэмжлэг цөөн авдаг. 

Мэргэжилтнүүдийн  үзэж байгаагаар эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт их байгаа нь “эрэгтэй хүн гэр бүлээ авч явах тэжээх, хамгаалах ёстой. Эмэгтэй хүн үр хүүхдээ өсгөж гэрийн ажлыг хариуцах хэрэгтэй” гэх мэт хэт хатуу уламжлалт шаардлагаас үүдэлтэй. “Эр хүн уйлдаггүй”,”асуудлаа өөрөө шийдэж чадахгүй бол арчаагүй сул дорой” гэх мэтээр тэдэнд алдаа гаргах, сэтгэл санаагаа илэрхийлэхийг хориглодог нийгмийн хандлага нь эрэгтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Үүнийг хортой маскулин чанар гэдэг. 

МаскулинЭр хүний ноёрхлын онол ёсоор эмзэг байдалд дургүйцэх, тусламж авахаас татгалзах, түрэмгий ааш авиртай байх, сэтгэл хөдлөлөө хязгаарлах зэрэг нь маскулин хэвшмэл ойлголт юм.

3.Сэтгэлзүйн эрүүл мэнд

Нэр хугарахаар яс хугар гэдэг үг манай Монгол аавуудын уриа үг мэт л байдаг даа. Ямар сайндаа л Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс – 2021 оны судалгаанд бусдаас тусламж хүсэх үед надад ичгэвтэр санагддаг гэж 34.1% нь хариулсан байна. 

Энэ нь эрчүүд бусдад туслахдаа илүү дуртай, туслах ёстой гэсэн хандлагатай боловч бусдаас тусламж хүсэх тал дээр эсрэгээрээ ичгэвтэр байдлыг мэдэрдэг болохыг харуулж байна. 

Зөвхөн бусдаас тусламж хүсэх тал дээр биш амьдралын бусад тал дээр ч гэсэн өөрсдийн сэтгэл хөдлөл, эмзэг байдлаа хуваалцахдаа муугаас гадна ерөнхий харилцааны чадварт ч гэсэн суралцаагүй байдал нь гэр бүлийн амьдралд үл ойлголцол үүсэх нөхцөл бий болдог. 

Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч гэр бүл ойр тойрныхноосоо тусламж авч чадахгүй бол сэтгэл зүйч дээр очдог байх нь цаашдын олон асуудал даамжирахаас сэргийлдэг. Тийм учраас гэргий, ээж та ч гэсэн мэргэжлийн хүнээс тусламж авахыг хэвийн зүйл мэт хэвшүүлж сурах нь чухал юм. 

4. Эрчүүдийн энгийнчлэх ёстой зүйлс 

Та дараах 6 зүйлийг гэр бүлийнхээ эрчүүд дунд энгийн үзэгдэл болтол нь хэвшүүлэхэд туслаарай. Эрэгтэй хүнтэй холбоотой энгийнчлэх ёстой 6 зүйл. Эр хүн та эдгээрийг энгийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч өөртөө хэвшүүлээрэй. 

  1. Сэтгэцийн эрүүл мэнд
  2. Сэтгэл хөдлөлөө үзүүлэх
  3. Ярилцах
  4. Эмчилгээнд явах 
  5. “ОК” биш байх
  6. Тусламж хүсэх 

Гэр орноо авч явах нь, хүүхдээ өсгөж гэрээ цэвэрлэх нь эрэгтэй эмэгтэй аль алинд нь хамаатай. Ямар ч хүн алдаа гаргадаг, сул дорой байх муу зүйл огтхон ч биш гэдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлж, эрэгтэй хүмүүст эмэгтэй хүний адилаар сэтгэл санаагаа илэрхийлэх боломж олгож, уйлж чаддаг байх нь тамхи татах, архи уух, зодоон хийх, амиа хорлохоос хамаагүй хохирол багатай гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч сурталчлах нь цаашид эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, аз жаргалтай гэр бүлийн тоог нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. 

5. Эрсдэл 

Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, хорт утаа, үнийн өсөлт гээд эргэн тойронд эрсдэлт хүчин зүйлс байсаар байгааг бид мэддэг хэр нь түний эсрэг юу хийж, яавал эдгээр эрсдэлээс үүдэн гарах эдийн засгийн, эрүүл мэндийн сэтгэлзүйн хүндрэлүүдийг давах талаар хичээл байдаггүй нь харамсалтай. 

Гэхдээ  ядаж л энэ хүнд нөхцөлд бидэнд сонгож  болох хэд хэдэн сонголт байгаагийн нэг нь даатгал юм. Тэр дундаа өрх гэрийн ноён нуруу, айл гэрийн түшиг тулгуур нь болсон аавуудаа яагаад даатгуулж болохгүй гэж .  

Аавын даатгал нь Монгол эрчүүдэд зонхилон тохиолддог өвчлөлөөр өвдсөн тохиолдолд эмчилгээний зардлыг олгохоос гадна амь нас, гэнэтийн ослын хамгаалалттай багц даатгал юм. Даатгалын үнэлгээ нь 25-50 сая төгрөгийн сонголттой. Монгол улсын 20-55 насны эрэгтэй иргэн бүр даатгуулах боломжтой.

Даатгалын хамгаалалт 

  1. Амь насны даатгал
  2. Зүрхний шигдээс өвчний эмчилгээний зардал
  3. Тархины цус харвалт өвчний эмчилгээний зардал
  4. Элэгний хорт хавдар өвчний эмчилгээний зардал
  5. Ходоодны хорт хавдар өвчний эмчилгээний зардал
  6. Түрүү булчирхайн хорт хавдар өвчний эмчилгээний зардал
  7. Уушгины хорт хавдар өвчний эмчилгээний зардал
  8. Гэнэтийн ослын эмчилгээний зардал

National Life Daatgal –ын Аавуудын даатгалын талаар илүү ихийг эндээс уншаарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022