Хүүхдийн ирээдүйн боловсролын даатгалаа хийлгэх 5 шалтгаан

Боловсролын даатгал гэж та сонсож байсан уу? Хүүхдэдээ чанартай боловсрол олгоно гэдэг бол эцэг эхчүүд бидний хувьд үр хүүхдийнхээ төлөө зарцуулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ. Эрдэм мэдлэгээс өөр юуг ч бид үр хүүхдэдээ мөнхөд үлдээж чадахгүй. Тэгвэл та өнөөдрөөс эхлэн хүүхдийнхээ ирээдүйн боловсролын төлөө хуримтлал үүсгэх боломжтой болжээ. Боловсролын  хуримтлалын даатгал гэж юу болох, ямар ашиг тустай болохыг энэхүү нийтлэлээрээ бэлтгэлээ.

1.     Ирээдүйд учирч болох эрсдэлийг хамтдаа удирдана

Бид ирээдүйд юу болохыг таамаглаж мэдэхгүй учраас эрсдэлээс сэргийлж өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөдөө даатгал хийлгэдэг. Тэгвэл ирээдүйн хүүхдийнхээ боловсролыг ч даатгах боломжтой гэвэл ямар вэ? Таны үр хүүхдийг танаас илүү хайрлаж, халамжлах хүн гэж үгүй. Гэхдээ боловсролын хуримтлалтай даатгалыг хийлгэснээр та өнөөдрөөс эхлэн үр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулах боломжтой болж байгаа юм. Даатгал хийлгэнэ гэдэг муу амлах тухай биш харин ч ирээдүйдээ итгэлтэй хүмүүсийн ухаалаг шийдвэр юм. Эрдэм ухаан, мэдлэгийн хүчийг дээдэлдэг Монголчууд бидний хувьд боловсролын хуримтлал бол үр хүүхдийнхээ төлөө хийж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд юу ч тохиолдсон бай таны хүүхдийн сурч боловсрох, мэдлэг боловсрол эзэмших нөхцөл баталгаажиж байна гэсэн үг юм.

2.      Бага ачаалал, Илүү үр дүн

Аливаа зорилгыг бодитой болгохын тулд хүрэх үр дүнгээ тодорхойлж, алхам алхмаар урагшлах нь чухал. Та ирээдүйд хүүхдээ дээд боловсрол эзэмшиж, хаана ч газардахгүй эрдэм боловсролтой болоосой гэж хүсдэг үү? Тэгвэл хүүхдийнхээ боловсролд зарцуулах хуримтлалаа бий болгох төлөвлөгөө гаргаж, ирээдүйд өөртөө ачаалал бага үүсэхээр хүүхдинхээ боловсролд хөрөнгө оруулах боломж байна. Хэрэв таны нас 30, таны хүүхэд 5 настай гэж үзвэл өнөөдрөөс эхлэн та сар бүр хүүхдийнхээ боловсролд зориулж 150 мянган төгрөгний хуримтлал хийвэл 18 нас хүрэх үед нь 40 сая төгрөг буюу ойролцоогоор 4 жилийн их сургуулийн сургалтын төлбөрийг толгой өвдөх зүйлгүй төлөх боломжтой болно гэсэн үг.

3.      Цаг бол алт

Та өнөөдөр сар бүр хүүхдэдээ 150 мянган төгрөг хуримтлуулах чадамжтай байна уу? Тэгвэл яг одооноос эхлэн ирээдүйг өөртөө цуглуулж байгаа мэтээр хуримтлал үүсгэхийг зөвлөж байна. Учир нь бидний эрч хүч, мэдлэг чадвар залуу настай минь хамт өдрөөс өдөрт бүдгэрч байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хүний идэвхтэй ажил амьдралын мөчлөг бол ердөө аравхан жил буюу 30-40 насны хооронд байдаг. Яг энэ хугацаандаа та амжиж хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулж хуримтлал үүсгэх хэрэгтэй. Үүнээс хойш таны орлого, бүтээмж, үнэлэмж өдөр ирэх тусам буурч байдаг.

4.      Ирээдүйд хийх хамгийн сайн хөрөнгө оруулалт

Ирээдүйд хүүхдийн тань сургалтын төлбөр бэлэн байхын зэрэгцээ дээр нь нэмээд хуримтлалаасаа хүүгийн өгөөж хүртэх боломжтой гэвэл гоё уу? Мэдээж эрт даатгуулах тусам их хүүгийн ашиг хүртэх боломжтой гэсэн үг. Та хүүхдийнхээ, ач, зээгийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахыг хүсэж байвал боловсролын даатгал л хамгийн зөв сонголт байх болно. Энэ бол богино хугацаанд их мөнгө биш урт хугацаанд хүүхдийнхээ ирээдүйн боловсролыг баталгаатай болгох найдвартай боломж юм.

Бид ирээдүйг төлөвлөдөггүй учраас л өдөр тутмын амьдрал, цаг хугацааны эргүүлэг дунд шуурсаар нэг л мэдэхэд хүүхдүүд их дээд сургуульд орох болж, нэг л мэдэхэд та тэтгэвэрт гарах насандаа хүрсэн байдаг. Тиймээс ирээдүйгээ сайхнаар төсөөлж, бүх зүйлд бэлтгэлтэй байхад тань зорилго, хүрэх үр дүнгээ тодорхойлж алхам алхмаар урагшлаарай. Хүүхдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт өөр юуг ч орлож чадахгүй ирээдүйн баталгаа юм.

5.     Амь насны даатгал – Даатгалын хамгаалалт

Хүүхдийнхээ боловсролын хөрөнгө оруулалтыг баталгаажуулж хадгаламж үүсгэхийн зэрэгцээ  тэрхүү хадгаламждаа амь насны даатгал үнэгүй хийлгэх боломжтой. Ингэснээр даатгуулагчдад гэнэтийн эрсдэл тохиолдох үед хүүхдийнх нь боловсролд зарцуулагдах хуримтлалыг нөхөн олговроор төлөх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл боловсролын хуримтлалтай даатгалыг хийлгэснээр та өөрөө байхгүй байсан ч таны хүүхдийн боловсролын хуримтлал баталгаатай болж байна гэсэн үг юм.

National Life Daatgal –ын Аавуудын даатгалын талаар илүү ихийг эндээс үзээрэй.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022