Машины аюулгүйн суудлыг яагаад зайлшгүй хэрэглэх хэрэгтэй вэ?

​​​​​​Тээврийн хэрэгслээр хүүхдийг аюулгүй тээвэрлэн авч явах нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал үүргийн нэг юм. Жил бүр мянга мянган хүүхэд авто машины ослоор гэмтэж, амь насаа алдсаар байна. Хэрэв машины суудлыг ном журмын дагуу хэрэглэвэл хүүхэд аюулаас холуур өнгөрөх боломжтой. Гэхдээ маш олон төрлийн суудлууд зах зээлд худалдаалагддаг бөгөөд энэ нь эцэг эхчүүдэд сонголт хийхэд бэрхшээлтэй байдаг. Мөн орчин цагт тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр авто тээврийн осол нэмэгдэж байгаа тул та хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн зориулалтын суудалд суулгаж сургаарай.

Ихэнх эцэг эхчүүд осол биднээс холуур өнгөрнө гэж бодож алддаг. Гэвч жил бүр дэлхий дээр 10 сая авто тээврийн осол гардаг бөгөөд үүнээс 1000 хүн тутмын 3 нь нас бардаг гэсэн судалгаа байна. Хүүхдүүдийн хувьд энэ тоон мэдээлэл маш их хамааралтай бөгөөд хүүхэд томчуудаас хөнгөн жинтэй тул ослын үед урд талын шилээр шидэгддэг харамсалтай тохиолдол цөөнгүй гардаг байна.

Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ нялх, бага настай үед л зориулалтын суудалд суулгахад л хангалттай гэж үздэг. Эсвэл тухайн хүүхдийн нас, өндөр, жинг үл харгалзан машины суудалд суулгадаг. Тухайн хүүхдэд таараагүй машины суудалд суулгах нь бүр ч илүү аюултай байх боломжтой. Учир нь хүүхэд ослын үед доошоо гулсах, бэхэлгээнд хавчуулагдах эсвэл боомилогдох магадлалтай. Тиймээс хүүхдийн нас, жин, өндөрт тохирсон аюулгүйн суудлыг хэрэглэж хэвшээрэй.

Машины суудал хүүхдийн жин, нас, хөгжлийн хэрэгцээнээс хамаараад хэд хэдэн төрөл байдаг. Дараах хүснэгтээс хүүхэддээ хэрхэн суудал сонгох тухай мэдээллийг үзээрэй.  

Суудлын бүсийг бүслэхдээ анхаарах нь

Машины суудлын бүсийг хүүхдийн суудалд бэхлэхдээ тухайн суудлын зааварчилгааны дагуу бэхэлнэ. Бэхэлж дуусаад машины суудлын бүс бүрэн түгжигдсэн эсэхийг татаж шалгаж үзнэ. Ихэнх машины суудлын бүс татаад буцааж суллахад түгжигдсэн байдаг. Мөн хамгаалалтын бүсийг хүүхдийн суудалд тохируулан чангалж болно.

Машины суудлын аюулгүй байдлын дүрэм

Та дараах энгийн зөвлөмжүүдийг мөрдсөнөөр хүүхдээ ноцтой гэмтэл бэртэл, тэр ч бүү хэл үхлийн аюулаас аварч чадна.

  • Хүүхдээ 24 сар хүртэл нь буюу 2 нас хүртэл буруу харсан тусгай суудалд суулгах. Эсвэл тухайн машин үйлдвэрлэгчийн заасан жин өндөрт хүрэх хүртэл зориулалтын суудалд суулгах. Тиймээс хүүхдээ урагш харуулсан зориулалтын суудалд суулгах гэж битгий яар.
  • Хүүхэд долоон нас хүртлээ машины зориулалтын суудалд суух ёстой.
  • 8-12 насны хүүхэд зориулалтын суудал өндөрлөгчид сууж, аюулгүйн бүсийг зүүж хэвших хэрэгтэй.
  • Хүүхэд 40,8 кг хүрээгүй бол арын суудалд зориулалтын бэхэлгээтэй суудалд суух хэрэгтэй.
  • Хүүхэд 40,8 кг-д хүрээгүй бол аюулгүйн дэртэй суудалд сууж болохгүй. Тиймээс мэргэжлийн механикчид хандаж аюулгүйн дэрийг идэвхгүй болгоорой.
  • Машины арын суудалд зориулалтын суудлыг тавьж хэрэглэнэ. Статистикаар арын дунд суудал хамгийн аюулгүй гэгддэг боловч хэрэв тухайн суудалд хамгаалалтын бүс байхгүй эсвэл олон суудал байрлуулах хэрэгтэй бол арын хажуугийн суудалд байрлуулаарай.

Та хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн машины суудалд суулгаж сургаарай.

Сэтгэгдэл бичих