Хүүхдийн дурсамж дэвтэр хөтлөх 8 шалтгаан

Саяхан л хорвоод мэндэлж байсан хонгорхон үр тань одоо инээж, хариу үйлдэл үзүүлэн, мөлхөж, хэлд орж, бүр цаашлаад ээж аавынхаа гараас хөтлөн цэцэрлэгт орж, сургуулиа төгсөнө гэх мэт амьдралын аз жаргалтай хором мөчүүд нэг л мэдэхэд урсан одно. Бид цаг хугацааг зогсоож чадахгүй ч аз жаргалтай дурсамжаа хадгалан үлдээж чадна. Тиймээс дурсамж дэвтэр хөтлөхийн ач холбогдлыг дараах найман жагсаалтаас уншаарай. 

  • Хүүхдийнхээ дурсамж дэвтрийг хөтлөх нь ирээдүйд хүүхэддээ өгөх хамгийн сайхан бэлэг байх болно. Өдрөөс өдөрт өсөн том болж буй үр тань өөрийгөө ямар их хайраар өлгийдүүлэн өсөж том болсноо хожим мэдээд ээж аавдаа талрхах нь лавтай. 
  • Цаг хугацаа төсөөлж байснаас чинь илүү хурдан өнгөрнө. Өдөр бүр аав ээждээ аз жаргал бэлэглэх бяцхан үрийн тань “анхны” гэсэн юм бүхнийг цаг алдалгүй бичиж үлдээх нь хожим сайхан дурсамж болно. 
  • Гэр бүлийг илүү бат бэх утга учиртай болгоно. Дурсамж дэвтрийг аав ээжүүд хамтдаа хөтлөх нь үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хамтдаа нэгэн зүгт харж, урагш тэмүүлэх сэдэл өгнө. Бяцхан үрийнхээ эгдүүтэй хөлний мөрийг хамтдаа тэмдэглэж үлдээх, зургийг нь наах, сэтгэгдлээ бичих гэх мэт эхнэр нөхөр хамтын оролцоо дурсамж дэвтрийг бүтээхэд шаардагдана.
  • Заримдаа үгээрээ хэлж чадахгүй зүйлсээ бичгээр илэрхийлэх нь илүү амар байдаг. Хүүхэддээ, гэр бүлдээ, өөртөө хэлэхийг хүссэн зүйлээ дэвтэртээ бичиж үлдээж болно. Жишээ нь анх аав, ээж болсон сэтгэгдэл, анх хүүхдээ хараад төрсөн бодол гэх мэт хэнд ч хэлээгүй байсан сайхан мэдрэмжээ бүдгэрэхээс нь өмнө бичиж үлдээгээрэй.

 

  • Зорилгодоо хүрэх шалтгаан болно. Хүүхэддээ, гэр бүлдээ амлалт өгөөд дурсамж дэвтэртээ хадгалчихсан байхад зорилго тэмүүлэлдээ заавал хүрэх болно. Жишээ нь хүүхдээ хөлд орохоос өмнө машин худалдаж авна, эсвэл хүүгээ цэцэрлэгт ороход нь ээж нь шинэ ажилд орно гэх мэт.  
  • Бүтээлч байдал хүний сэтгэл санааг өөдрөг байлгахад тусалдаг. Тиймээс дурсамж дэвтрээ хөтлөхдөө илүү бүтээлчээр ажиллахыг хичээгээрэй. Энэ нь хожим сайхан дурсгал болохоос гадна, хийж байх тухайн үедээ сэтгэл санааг өөдрөг болгоно. 
  • Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрнэ. Дурсамж дэвтрийн шинэ хуудас бүхэн адал явдал байх болно. Өнгөрсөн хугацаанд танай гэр бүл ямар их баяр хөөрөөр цалгиж байсныг дэвтэр чинь сануулна. 
  • Танин мэдэхүйн ач холбогдолтой. Хүүхэд тань ирээдүйд дурсамж дэвтрийнхээ тэмдэглэлүүдийг уншаад тухайн цаг үе, нийгэм ямар байсан талаар тодорхой ойлголттой болно. Өөрийг нь нялх балчир байхад ээж аав, гэр бүлийнхэн нь хэрхэн аж төрж байсан талаар мэддэг болно. Тиймээс дэвтрээ илүү баялаг мэдээллээр дүүрэн хөтлөхийг хичээгээрэй. 

Бид цаг хугацааг зогсоож чадахгүй ч аз жаргалтай дурсамжаа хадгалан үлдээж чадна.

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022