Нярайн хувцас сонгохдоо анхаарах зүйлс

Материал

Эхийн хэвлийгээс төрөөд удаагүй байгаа бяцхан нярай хүүхдийн хувцас мэдээж хамгийн сайн чанартай цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн байх ёстой. Нярай хүүхэд арьсаараа амьсгалдаг тул агаар чөлөөтэй нэвтрүүлдэг цэвэр даавуун материалтай хувцас сонгоорой.

Өмсөхөд эвтэйхэн байх 

Хүрэхээс хайр хүргэм бяцхан үрсийг анх хувцаслахад тийм ч хялбар байдаггүй. Ялангуяа анхлан төрөгч ээжүүд, шинэхэн аавууд хүүхдээ хувцаслахад гар нь эвлээгүй байдаг тулхүүхдэд өмсүүлж тайлахад хялбар байхыг бодолцож нярайн хувцасыг сонгоорой.

Хувцасны оёдол 

Нярайн хүүхдийн арьс маш эмзэг мэдрэмтгий байдаг тул хувцасны оёдол хүүхдийн арьсыг холгож улайлгах эрсдэлтэй. Иймд зузаан оёдлын залгаасгүй хүүхдийн биед хамгийн тухтай байхыг бодолцоорой. 

Товчгүй байх 

Товчтой хувцас мөн л хүүхдийн биеийг нухаж, холгох эрсдэлтай тул товчгүй уяатай хувцас сонгоорой. 

Гэдсийг дулаан байлгах  

Нярай хүүхдийн гэдсийг дулаан байлгах нь чухал. Ялангуяа нярай үед хүүхдийн гэдсийг дааруулснаас гэдэсний дүүрэнгэ болдог. Тиймээс зөрдөг энгэртэй хувцас мөн нуруу гэдсийг дааруулахгүй өндөр суудалтай, гэдэсний даруулгатай өмд нярай хүүхдэд тохиромжтой байдаг. 

Хэмжээ  

Нярай хүүхэд хурдан өсөж том болдог хэдий ч хэт том хувцас сонгох нь тохиромжгүй. Ялангуяа эхний нэг сард хүүхдийн жинд тохирсон хэт бариу биш, хэт том биш хувцас сонгоорой. Хэт томдуулсан хувцас хүүхдийн биед таагүй мэдрэмж төрүүлнэ. 

Суналт 

Нярайн хувцас сонгохдоо аль болох босоо нэхээстэй материалаар хийгдсэн хувцас сонгоорой. Учир нь хөндлөн нэхээстэй материалаар хийгдсэн хувцас угаасны дараа амархан сунаж дахин өмсүүлэхэд хүүхдийн биед тааламжгүй болдог.  

Өнгө 

Мэдээж элдэв будагч бодисгүй хэт тод биш цайвар, цагаан өнгийн хувцас сонгохыг зөвлөж байна. 

Заавал угаа 

Эцэст нь ямар ч шинэ хувцас байсан гэсэн та заавал угааж хүүхэддээ өмсүүлээрэй. Тухайн хувцас үйлдвэрээс гараад дэлгүүрийн лангуун дээр тавигдах хүртэл хичнээн удаж, хэдэн хүн гараараа барьж үзсэнийг мэдэхгүй шүү дээ. Тиймээс шинэ хувцас авсан бол заавал угааж, индүүдэж байгаарай.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022