Таны хүүхдийг уйдаахгүй 10 тоглоом

Орчин үед минималист чиг хандлагыг сонирхож, энэ хэв маягаар амьдрах хүмүүс олон болжээ. Эмх цэгцтэй минималист амьдралын хэв маяг хүүхдийн тоглоом сонголтонд ч бас нөлөөлнө. Маш олон тоглоом байдаг хэдий ч ажиглаад харахад хүүхэд цөөхөн хэдэн тоглоомоор тоглож харагддаг. Тиймээс энэхүү нийтлэлээрээ бид хүүхдэд нэг ой хүртэл чухал шаардлагатай мөн дараа нь ч хэрэглэгдэх, байгальд ээлтэй, эко 10 тоглоомыг санал болгож байна. Хэрэв та хүүхэддээ тоглоом авч өгөхөөр төлөвлөж байвал дараах 10 жагсаалтыг уншаад үзээрэй.  

1. Жим буюу Мобайл 

Энэ нь өлгөдөг тоглоомыг орлохоос гадна олон давуу талтай. Хүүхдээ газарт хэвтүүлээд энэхүү модон хөндлөвчнөөс янз бүрийн тоглоом, өнгө бүрийн тууз гэх мэтээр өөр өөр зүйлсийг танилцуулах боломжтойгоороо давуу талтай. Үүнээс гадна шалан дээр тоглуулах нь хүүхдийн бие бялдар болон оюуны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Маш энгийн аргаар хийгдсэн энэхүү хөндлөвчийг саваа мод ашиглан хялбархан хийж болно. Гэхдээ хүүхдийн аюулнүй байдлыг чухалчлан бат бөх болсон эсэхийг шалгаарай. Энэхүү хөндлөвчийг дараа нь мөн хүүхдийн хувцас өлгөх өлгүүр болгон ашигласан ч болно. Энэ нь мөн л хүүхдийн бие даан хөгжих хөгжлийг дэмжинэ. 

2. Шажигнадаг болон хаздаг тоглоом 

Хүүхэд аливааг нүдээрээ харахаас гадна гараараа, амаараа, чихээрээ аливаа зүйлийг танин мэддэг. Ихэвчлэн дөрвөн сартайгаас эхлэн хүүхэд аливаа зүйлийг барьж, амандаа хүргэж үзэхийг хүсдэг. Тиймээс тоглоом сонгохдоо зөвхөн шажигнадаг бус хазахад мөн барихад эвтэйхэн байхыг бодолцож сонголт хийгээрэй. 

3. Бөмбөг 

Хамгийн түгээмэл тоглоом болох бөмбөгөөр таны хүүхэд том болсон ч тоглосон хэвээр байх болно. Бага сартай байхдаа хүүхэд шалан дээр тоглох үедээ бөмбөгөнд хүрэхийг эрмэлзэнэ. Харин мөлхөж, суудаг болсон үедээ бөмбөгийг өнхрүүлж, шидэж тоглоно. Тиймээс бөмбөг сонгохдоо зөөлөн аюулгүй материалаар хийгдсэн байхаас гарт нь таарсан жижиг хэмжээтэйг сонгоорой.

4. Давхарладаг тоглоом 

Дээр дээр нь давхарладаг энэхүү тоглоом нь хүүхдийг хэлбэр дүрс, өнгө ялгаж сурахад тусалдаг. Мөн бяцхан иненерүүд түүнийг дээр дээр нь давхарлаж өндөр цамхаг босгоно. Дараа нь түүнийг аяга, хайрцаг, тогоо, гараж, сандал гэх мэт уран сэтгэмжээрээ янз бүрээр тоглосон ч болно. 

5. Жижигхэн явдаг машин

Тээврийн хэрэгсэл бол маш гайхалтай бүтээл бөгөөд хүүхэд үүгээр тоглохдоо хэзээ ч уйдахгүй. Маш энгийн хийцтэй жижигхэн машиныг хүүхэд хараад л гараараа түлхэж тоглох гэж хичээх болно. Дуут дохио, хөдөлгүүрийн хэсэггүй зүгээр л энгийн хийцтэй бяцхан машин эхний ээлжинд сонгоорой. 

6. Даавуун ном 

Хүүхдийг номтой танилцуулахад хэзээ ч эртдэхгүй. Аль болох эрт танилцуулах тусмаа сайн. Хэдийгээр хүүхэд тань одоохондоо номоо өөрөө барьж чадахгүй байсан ч таны ном унших дуу хоолойг анхааралтай ажиглан сонсох болно. Хүүхэд суудаг болсны дараа номын хуудсыг өөрөө эргүүлэн, зургуудыг ажиглах болно. Энэ үед эцэг эхчүүд бат бөх даавуун эсвэл хатуу материалаар хийгдсэн ном сонгох хэрэгтэй. Мөн өөр өөр бүтэц, материалаар хийгдсэн мэдрэхүй хөгжүүлэх дүрс зурагтай байх нь чухал. 

7. Олон шоо тоглоом 

Энэхүү тоглоом нь хүүхэд өсөж том болсон ч хэрэглээнээс гарахгүй. Хүүхэд шалан дээр өнхөрдөг байх үедээ толгойгоо дээш өргөж, шоонд хүрч,  барьж үзэх гэж хичээнэ. Хожим нь ирээдүйн бяцхан архитекторууд шоог дээр дээрээс нь давхарлаж, зохион байгуулалт хийж тоглохдоо таатай байх болно. Мөн тухайн тоглоомны хэлбэр дүрс, загвараас хамааран дараа нь хүүхэддээ тоо, үсэг зааж өгсөн ч болно. Зарим ийм төрлийн тоглоомнууд нэг талдаа танин мэдэхүйн асуулт хариулттай байх нь ч бий. 

8. Өхөөрдөм найз 

Хүүхэд тань зургаан сар хүрсэн бол түүнд хэн нэгэнтэй найзлах хэрэгцээ аль хэдийн бий болсон байж магадгүй юм. Энэ бол нялх хүүхдийг нийгмийн харилцаанд оролцох жам ёсны хөгжлийн илрэл юм. Тиймээс зөөлхөн, эгдүүтэй чихмэл тоглоом эсвэл хүүхэлдэйн найзыг нь түүнтэй танилцуулаарай. 

9. Эвлүүлдэг тоглоом 

Хүүхэд тань сууж сурсан бол энэ төрлийн тоглоом авч өгөөрэй. Энэ нь асуудлыг шийдвэрлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулахад нь тустай. Мөн өрж тоглоход аюулгүй, бат бөх материалтайг сонгоорой. 

10. Ванны тоглоом

Тийм  ч олон тоглоом шаардлагагүй. Жижиг аяга, хөвдөг завь, нугас зэрэг байхад хангалттай. Элдэв бактери, хөгц үүсэхээс сэргийлж ямар нэг нүхгүй тоглоом эсвэл угааж цэвэрлэхэд хялбар байхыг бодолцоорой. 

Эх сурвалж: https://www.organized-home.com/

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022