Орон орны ээжүүд төрсний дараа юу зооглодог вэ?

Монголчууд бид дөнгөж амаржсан ээжид шинэхэн хонины шөл уулгаж тамир тэнхээ оруулдаг. Тэгвэл орон орны уламжлалт ёс заншлаар ээжүүдэд ямар зоог, ундаа барьдаг болохыг танилцуулъя.

Турк-Лохуза Шербети

Эхийн сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд энэхүү улаан ундааг ээжүүдийг эмнэлэгт байхад нь заавал өгдөг. Дараа нь шинэхэн ээжтэй уулзахаар ирсэн зочдод чихэрлэг циннамон болон башир цэцгийн хандтай халуун ногоотой цайгаар дайлдаг байна.

Япон-Секихан

Энэхүү үндэсний зоогийг Японд ямар нэг тэмдэглэлт өдрүүдийн гол зоог болгон хэрэглэдэг. Тиймээс хорвоод дөнгөж мэндэлсэн бяцхан үрийг угтаж авахад энэхүү зоогийг заавал барьдаг байна. Үүнийг бэлтгэхдээ чихэрлэг эсвэл наалдамхай будааг адзуки буюу улаан шоштой хамт чанаж бэлтгэн баяр ёслолын улаан өнгөтэй зоогийг бэлтгэдэг байна.

Недерланд-Жигнэмэг

Голландад шинэ төрсөн ээжүүдийг угтаж авахад “хулганатай жигнэмэг” буюу жижигхэн чихрийн үйрмэгээр чимэглэсэн жигнэмэг хийж бэлтгэдэг. Үржил шимийн бэлгэдэл болсон жигнэмэг дээрх тэрхүү үйрмэг нь үнэндээ элсэн чихрээр бүрсэн гоньд бөгөөд энэ нь эхийн сүүний гарцыг нэмэгдүүлэх, хоол боловсруулах эрхтэнийг дэмжиж, төрсний дараах булчин сулралыг дэмжиж өгдөг гэж үздэг. Хэрэв охин төрвөл ягаан өнгөөр, хүү төрвөл цэнхэр өнгөөр мөн язгууртны гэр бүлийнхэн улбар шар өнгөөр үрийг будаж жигнэмэгийг хүртдэг байна.

Өмнөд солонгосМиогтой шөл

Шинэхэн төрсөн ээжүүдэд шаардлагатай амин дэмийг нь нөхөхийн тулд миог буюу далайн байцаатай шөлийг уулгадаг. Калциар баялаг энэ шөлийг ээжүүдэд зөвхөн амаржсаных нь дараа бус төрөөд хэд хоног бүр хэдэн долоо хоногоор бэлтгэн өгдөг байна.

Лебан- Халуун ногоотой цай

Үүнийг та хаа нэгтэй дэлгүүрийн лангуун дээрээс “төрсний дараа уух цай- гэсэн бичигтэйгээр харсан байж магадгүй юм. Энэ нь ерөнхийдөө Туркийн Лохука Шербети цайтай төстэй бөгөөд аль аль нь шинэхэн ээжүүд болон гэрт ирсэн зочдод өгдөг байна. Энэхүү цайны найрлага дахь халуун амтлагчууд, элсэн чихэр, самар зэрэг нь цайнд сайхан амт оруулахаас гадна гоньд нь ээжүүдийг тайвшруулж, биеийг нь сэргээхэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Хятад- Улаан өндөг

Өндөгийг үржил шимт амьдралын бэлэг тэмдэг хэмээн Хятадад хүүхдийн нэг сар хүрсэн өдөр гэрийнхэн нь баяр хөөр болгон чанаж, улаанаар будсан өндөг иддэг байна. Аз жаргал, баяр хөөр, аз хийморийг бэлгэдэн өндөгийг ийнхүү улаанаар буддаг байна.

Египет-Могат

Сэбугийн үе буюу эхийг амаржсанаас хойш долоо хоногийн турш ургамлын ханд, элсэн чихэртэй өтгөрүүлсэн халуун ундааг бэлтгэн ээж болон ирсэн зочдыг дайлдаг. Энэ нь мөн хөхүүл ээжийн сүүний гарцыг сайжруулдаг байна.

1 Сэтгэгдэл

  • Avatar
    Posted 9 сар 24, 2021 4:13 am 0Likes
    Нийтэлсэн: Зочин

    Сайн байна уу, гоё нийтлэл оруулдагт баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Кодчилол, Роботик ангидаа Элсэлт авч байна ---- OWL LAB Орчин үеийн технологи, кодчилол суурьтай роботуудыг ашиглан шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэж байна. Хаяг: Баянзүрх дүүрэг, Олимп хотхон, 424-р байр Утас: 7500 4123

Posted by Owl lab on Monday, 17 January 2022